8o
Улаанбаатар хот
mobile menu

Хар тамхи хэрэглэж мансуурсан 5 залууг саатуулжээ

2017-07-19 09:57:00

Өнгөрөгч даваа гарагт хар тамхи хэрэглээд, мансуурч явсан 20-27 насны таван залууг эргүүл хийж явсан цагдаа нар илрүүлэн, саатуулсан байсан. Эдгээр таван залуус Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн байрны хойд талд хар тамхи хэрэглэж байжээ. Сүхбаатар дүүрэг /СБД/-ийн цагдаагийн  I хэлтсийн албан хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах сэжиш бүхий этгээдүүдийг саатуулан шалгахад  иргэн Т-ийн  өмдний халааснаас цаасанд боосон ногоон өнгийн ургамал гарч ирсэн байна.  Одоогоор тус хэрэгт эрүү үүсгэн тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.

Мөн  СБД-10  “..-р байрны .. тоотод дүү хар тамхи татсан танхайраад байна” гэсэн дуудлага долдугаар сарын 17-ний өдөр цагдаагийн 102 дугаарт иржээ. Дуудлагын мөрөөр очиж,   шалгахад,  СБД-11 хороонд суух Ө /эр.26н/ нь хар тамхины төрлийн өвс хэрэглэж мансуурсан байжээ. Хэргийн газраас 0.5 грамм өвсийг эд мөрийн баримт болгон хураан авч, эрүү үүсгэн СБД-ийн Цагдаагийн  II хэлтэст шалгаж эхэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гаж дон
Үнэтэй бүр мансуурдгийг нь дандаа баячуудын хүүхдүүд хэрэглээд энгийн өвс газ зэргээр ямар хамаагүй хүүхэд залубс хэрэглэж бн. Ерөнхийлөгч 2 хүүгээ болиулахгүй бол олон айлын хүүхдийг уруу татдаг гсн
2017/07/20 202.9.43.238
Зочин
Учраа мэдэхгүй бацаанууд ажил хийх хэрэгтэй.
2017/07/19 203.91.115.37
  • Recent
  • Most Read
  • Most Comment