8o
Улаанбаатар хот
mobile menu

Санамсар болгоомжгүйгээс болж түймэр тавьсан иргэнийг 1-5 хил хүртэлх жилээр хорих ял шийтгэл ногдуулна

2017-07-19 09:07:00

Улсын хэмжээнд хэт халалт, хуурайшилт их байгаас ой, хээрийн түймэр гарсаар байна. Цагдаагийн байгууллага энэ оны 07 дугаар сарын 16-ны байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай мэдээ, мэдээлэл 105-ыг хүлээн авснаас 4 эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж, 68 Захиргааны хариуцлагын тухай болон Зөрчлийн тухай хуульд зааснаар харицлага тооцсон бөгөөд одоогийн байдлаар Булган 9, Дорнод 4, Сүхбаатар 1, Сэлэнгэ 10, Төв 6, Хэнтий 1, Нийслэлийн цагдаагийн газарт 2 нийт 33 гомдол, мэдээлэл шалгаж байна.

Энэ төрлийн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулахад 45.8 хувь буюу 33 нэгжээр өсч, цагдаагийн байгууллагаас 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоож 36.7 сая төгрөгийн хохирлыг гэмт буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн.

МУ-ын Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйл. Ой, хээрийн түймэр тавих: Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Зөрчлийн тухай хуулийн 5.15 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих: Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment