8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-07-19 08:36:01

09:30 цагт: Нийслэлийн Цагдаагийн газрын гадна талбайд Монголын цагдаагийн байгууллагын түүхт 96 жилийн ойг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

11:00 цагт: БХБЯ-ны хурлын танхимд барилгын салбараас төрийн дээд одон медаль гардуулна.

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Улсын дээд шүүх нь эрх баригч МАН-ын талд үйлчилж хууль бус шийдвэр гаргаж байгаа талаар Дундговь аймгийн Баянжаргалант сумын иргэд мэдээлэл хийнэ.

13:30 цагт: Тэц-4 дээр “Хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлсэн сертификат гардуулах үйл ажиллагаа болно. Сертификат гардан авсанаар ТЭЦ-4 компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөн ажилладаг 2 дахь жишиг байгууллага болж байгаа юм.

15:00 цагт: Цусны хорт хавдартай гэж оношлогдсон Г.Түшиглэн хүүд зориулсан уран зургийн үзэсгэлэн Хүүхдийн Номын Ордонд болно. Тус үзэсгэлэнг санаачлагчид нь зөн билэгтнүүд болох Муканжиши, Т.Баярмаа нар бөгөөд тэдний өөрсдийн гараар зурсан, энерги шингэсэн уран зургуудаас тус үзэсгэлэн бүрдэнэ.
Үзэсгэлэнгийн орлогыг Г.Түшиглэн хүүгийн эмчилгээнд хандивлах бөгөөд урилгаар шилдэг зөн билэгтэн Г.Эрдэнэбат, Н.Батцэнгэл нар оролцоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment