Монгол бөхийн өргөөнд бөхчүүд болон МҮБХ-ны удирдлагуудын хооронд үйл ойлголцол үүсч, маргаан дэгдээд байгаа билээ. Энэ талаар бөх сонирхогч дэмжигч Д.Гантулга, МҮБХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд нарын хүмүүс мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн эхэнд МҮБХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд Улсын дээд шүүхийн 2013 оны 403 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилготойгоор Баянзүрх дүүргийн Засаг даргаас жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл аван, өчигдөр 18:00 цагийн үед Р.Нямдорж даргатай ажлаа хүлээлцэхээр Монгол бөхийн өргөөнд очсон байна. Тухайн үед МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж байгаагүй аж. Ирэхийг нь хүлээгээд сууж байтал шөнө 23:00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн 40 орчим бөх хүч түрэн орж ирэн гарч явахыг шаардсан гэдгийг онцолсон юм. Мөн тэдгээр бөхчүүдийн гарт цахилгаан бороохой байсан гэдгийг дурдлаа.
Бидний зорилго тэдэнтэй маргалдах биш. МҮБХ-ны тэргүүний асуудлыг нэг тийш нь шийдэхгүй асуудал даамжирвал бөхчүүд хоорондоо хагаралдаж байгаа тухай ярьсан юм. Шүүхээр Л.Чинбатыг тэргүүнээр томилсон боловч одоог хүртэл ажлаа хүлээлгэж өгөхгүй л байна.