8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-07-18 09:19:36

11:00 цагт: Дэлхийн хүн амын өдрийг тохиолдуулан “Гэр бүл төлөвлөлт: Иргэдээ чадавхжуулж, улс үндэстнээ хөгжүүлцгээе” сэдэвтэй хурал болно. Хуралд: Үндэсний статистикийн хорооны дарга А. Ариунзаяа, Улсын Их Хурлын Гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д. Сарангэрэл, НҮБ-ийн Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Засгийн Газрын Гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар оролцоно. Хаана: Blue sky-ийн 3 давхарт

11.00 цаг: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний хагас жилийн байдлаарх тоон мэдээллийг танилцуулна. Сонирхуулахад, Монгол Улсад сүүлийн 56 жилийн зургаадугаар саруудын хамгийн халуун нь өнгөрсөн зургаан сар байжээ. Энэ мэт сонирхолтой статистик болон улирлаар гаргадаг тоон мэдээг авах боломжтой. Хаана: Засгийн газрын III байрны 204 тоот танхимд

Хөвсгөл аймгийн Тусгай хамгаалалттай газрын дарга Г.Батдэлгэр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд ажиллана. Хэвлэл, мэдээллийнхэн наадмын өдрүүдэд Хөвсгөл аймагт иргэд, жуулчид хэрхэн амарсан болон өнгөрсөн өдрүүдэд ямар ачаалал үүссэн зэрэг асуудлаар ярилцлага, тодруулга авах боломжтой. Хөвсгөл аймгийн Тусгай хамгаалалттай газрын дарга Батдэлгэртэй холбогдох утас: 8008505

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment