8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн замд 23 хүн амь эрсэджээ

2017-07-17 16:57:15

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Улсын хэмжээнд зам тээврийн ослоор 181 хүний амь нас хохирсны 149 нь буюу 82 хувь нь орон нутгийн замд гарчээ. Зөвхөн зургадугаар сард орон нутгийн замд 23 хүн зам тээврийн ослоор амь нас нь хохироод байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь нас нь хохирсон хүний тоо 30,7 хувиар өссөн үзүүлэлт аж.

Иймд баяр наадмын болон бүх нийтийн амралтын өдрүүдэд орон нутагт гарч буй зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн турш хяналт шалгалт хийж ажилласанаар орон нутагт амь нас нь хохирсон хүний тоо 40 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

Урин дулаан цаг ирж, амралт эхэлснээс иргэд хот хооронд замын хөдөлгөөнд их оролцдог. Тэгэхдээ сонор сэрэмжтэй байж, хурд үл хэтрүүлж, архи согтууруулах ундаа хэрэглэлгүй өөрийн болон өрөөлийн аюулгүй байдлыг хангахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл