8o
Улаанбаатар хот
mobile menu

Ногоон бүсэд аялал зугаалахыг хориглолоо

2017-07-17 15:40:00

Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд түймэр асаагүй ч хил залгаа аймгуудад ой хээрийн түймэр асч байгаа учраас гал гарахыг хүлээх биш урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстой гэж үзсэн юм. Захирамжид:

  • Хуурайшилтын түвшин аюулгүй зэрэглэлд шилжтэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийх, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, аж ахуйн болон аялал жуулчлалын үйлчилгээ явуулахыг хориглох.
  • Нийслэлийн Аялал жуулчлалын газраас анхааруулга, сэрэмжлүүлэг гаргах.
  • Байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах.
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газраас түймрийн утаатай холбоотойгоор иргэдэд хандсан зөвлөмж гаргах.
  • Дүүргийн дарга нар урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, томилгоот бүрэлдэхүүнүүдийг бэлэн байлгах зэргийг тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment