8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаашдаа хур тунадас орох магадлалтай үүлэнд нөлөөлөхөөр бэлтгэлээ хангаад байна гэв

2017-07-17 14:43:19

Түймрийн нөхцөл байдал болоод хандив тусламжийн талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ.  Энэхүү мэдээлэлд Ой хээрийн түймрийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөх гэсэн юм. Тодруулбал, Долоодугаар сар гараад нийт нутгаар хурайшилтын зэрэг нэн аюултай төвшинд хүрсэнтэй холбоотойгоор гарсан түймэртэй ОБЕГ бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Мөн Улсын онцгой комисс,  Засгийн газрын хуралдаанаар урьдчилан сэргийлэх хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар үүрэг өгсөн.

Өчигдөр нийт 22 түймэр гарсан бол өнөөдрийн байдлаар 21 түймэр байна. Үүнээс 7 түймрийг цурманд оруулсан. Төв аймгийнБатсүмбэр суманд гарсан түймрийг цурманд оруулаад бүрэн унтраахаар ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн орон нутгийн 1,000 гаруй иргэд 80 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа. Зэвсэгт хүчний 300 гаруй албан хаагч 26 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Түймрийн эрчим буурч байгаагийн нэг шалтгаан нь үүлэнд нөлөөлөх арга хэмжээг авч эхэлсэнтэй холбоотой. Улмаар хандив тусламж үзүүлсэн нийт ард иргэд, Засгийн газар, Шадар сайдад ОБЕГ-ын нийт хамт олны зүгээс баярласнаа илэрхийлсэн юм. Хэрэв түймрийн нөхцөл байдал хүндэрвэл иргэдийг татан оролцуулна. Одоохондоо хүндрэлтэй байдалд хүрээгүй байна. Иргэдийн зүгээс маш их тусламж үзүүлсэн нь ОБЕГ-ын албан хаагчдад сэтгэлийн маш их дэм болсон. Албан хаагчдын хувьд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал гараагүй гэсэн мэдээлэл ирээд байна. Өчигдрөөс эхлэн 22 пуужин харваж үүлэнд нөлөөлсөн. Цаашдаа хур тунадас орох магадлалтай үүлэнд нөлөөлөхөөр бэлтгэлээ хангаад байна. Өнөөдрийн байдлаар 84 иргэний 32 сая 474 мянган төгрөгний хандив ирсэн гэсэн мэдээллийг өгсөн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл