8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Гантөмөр: Миний хүүг ийм аавтай гэдгийг мэдвэл охиноо хүүтэй минь суулгахгүй байх гэж айдаг

2016-01-12 10:42:00

Улсын нийслэл Улаанбаатар хотыг зорин ирэх их нүүдлийн цуваа өдрөөс өдөрт үргэлжилсээр л... Тэд юуны төлөө ийн хотыг зорин ирнэ вэ... Зөвхөн амьдрал, ахуй, ар гэрийн амьдралаа дээшлүүлэх зорилго өвөртлөх гэх ганц хариулт бий бизээ.

Хотын амьдрал хүн бүхний хүслийг биелүүлдэг бирд биш. Энд хэн түрүүлж алхсан нь ажилд орж, сайн сайхан амьдралын үзүүрээс атгадаг хатуу дүрэмтэй. Цаг хугацааны шуурганд уруудаж, ноорхой хувцас, халтар шуудайгаар амьдралаа сольсон тэднийг бид архичин, тэнүүлчин, хулгайч л гэж дууддагТэд яагаад ийм болсон, юу тохиолдсон нь хэнд ч сонин биш. Гэвч тэд адилхан л хүмүүс...

Хэн нэгний хайр нь болж, хэн нэгнийг баярлуулсаар ирсэн үрс. Хэдийгээр бусад шиг ходоод нь дүүрэн, хонох газаргүй ч гэлээ амьдралдаа сэтгэл хангалуун... Амьдрахын сайхныг өөрөөрөө мэдэрч яваа хүмүүс. Амьдралдаа алдаж, хазгай гишгэсэн ч хулгай хийдэггүй, хүний хөрөнгөөс хумсалдаггүй, хөдөлмөрөөрөө амиа зогоож байгаагаа тэд учирлаж сууна...              

Бидний хэлж заншсанаар “Хог түүдэг, Хогны хүн” гэх нэр зүүсэн хүмүүстэй ярилцаж тэдний дотоод сэтгэл рүү жоохон ч гэсэн өнгийх гэсэн сониуч зандаа хөтлөгдөн сэтгүүлч миний бие өглөө эртлэн "эрэлд мордлоо".

Эдгээр хүмүүсийг олж уулзах амархан байсан ч чин сэтгэлээсээ надтай ярилцаж амьдралынхаа түүхийг өгүүлэх хүнийг олох амаргүй байсныг нуух юун. Олны дунд сайнтай, муутай гэдэг. Ашиг хонжоо харж, худал ярих хүн байсан бол амьдралынхаа чин үнэнийг сэтгэлээсээ ярих хүн ч байсан юм.   

Өглөөний 8 цаг 30 минутын үед “Хархорин” захын ойролцоо байрлах хоёрдогч түүхий эд авах цэг дээр ирлээ. Түүхий эд авах цэг аль хэдийнэ онгойж, "үйлчлүүлэгчидээ" хүлээж байв. Зарим нэг хүмүүс нь аль хэдийнэ "бараагаа" тушаачихаад явжээ. Дараагийн ээлжнийхнийг нь хүлээж байх зуур түүхий эд авагч н.Тулгаатай  хэдэн хором хөөрөлдлөө.  “Энд олон янз бүрийн хүмүүс их байдаг. Ихэнх нь олон жилийн өмнө хөдөө орон нутгаас ирээд ажил төрөл олдоогүй зарим нь архинд орсон хүмүүс байдаг. Архины шил, удааны сав, пивоны лааз түүж авчирч тушаадаг.

Тэд өглөөний таван цаг гэхэд шөнө цуглуулсан юмаа тушаах гээд ирдэг. Одоо 9 цаг болж байна. Одоохон ингээд цаадуул чинь хүрээд ирнэ. Тэгэхээр нь хэн нэгэнтэй нь ярилцахгүй юу даа. Гэвч тэнд нар сэтгүүлч энэ тэр гэхээр бараг л ихэнх нь худлаа ярих байхаа” гэлээ.

Хоёрдогч түүхий эд авдаг цэг дотор төрөл бүрийн ундааны хуванцар сав, архины шил, пивоны шил, лаазыг тус тусанд нь ялган шуудайлж давхарлан өржээ. Тэд боргио, нийслэл, сэнгүрийн нэг ширхэг шилийг 30 төгрөг, архины шил 0,5-тай шилийг 20 төгрөг, 0,75-тай шилийг 50 төгрөг, лааз хуванцар савыг 1 кг 300 төгрөгөөр авдаг аж.

Хэсэг хүлээсний дараа нэлээд их хуванцар сав үүрсэн нэг эмэгтэй, гурван эрэгтэй хүн ирэв. Тэд үүрийн 4 цагаас хойш ажилдаа гарчээ. Энэ тушааж байгаатай нь нийлээд 3 удаа дахь удаагаа тушааж байна гэв. Тэд нарынх нийлээд 4030 төгрөг болжээ. Одоо дахиад баарлуу явнаа гээд явцгаав.

10 цаг 20 минут /Хоёрдогч түүхий эд авах цэг/

Ирсэнээс хойш 2 цаг гаруй хугацаа өнгөрлөө. 50, 30 орчим насны болтой хоёр эмэгтэй хоёр ирэв. Тэр хоёртой ярилцах гэтэл “Юун чамтай ярилцах. Юугаа ярьдаг юм. Чи харж байгаа биздээ. Ингэж ярилцлага авлаа гээд юу өөрчлөгдөх юм” гэж нэлээд уцаарлав. Харин цаана нь зогсож байсан эгч "Наашаа хүрээд ир яах гэж яваа гэнээ" хэмээн намайг дуудав. Эгч өөрийгөө Лхамжаа гэж танилцуулаад чи миний зургыг авахгүй юм байгаа биздээ гээд бид хэсэг ярилцлаа.

Би Ховд аймгийн Буянт сумын уугуул. 

Анх 1980-аад онд хотруу орж ирсэн. Хуучин цэргийн ангид сувилагч хийж байсан. Манай даргыг Даш гэдэг байсан. Би 4 хүүхэд төрүүлсэн. Том хүүхэд маань автомашины осолд орж өнгөрсөн. Түүний дараа сэтгэл санаагаар унаж архи уудаг болсон. Нөхөр маань 2 хүүхдээ аваад надаас салсан. Би бас 19 дүгээр сургуульд цэвэрлэгч хийдэг байлаа. Цэвэрлэгчийн ажлаасаа гарсанаас хойш ингэж хог түүж явна даа. Миний ингэж яваад хэн ч буруугүй би өөрөө л ингэж явж байна" гэлээ. 

- Та бага хүүхдээ асрамжийн газар өгсөн гэсэн.  Аль асрамжийн газар вэ. Очиж уулздаг уу?

- Үгүй ээ, уулздагүй. Батсүмбэр дэх улсын асрамжийн газарт өгсөн. Очиж уулзаад яах ч юм билээ.

- Одоо хэдэн настай хүүхэд байгаа вэ. Хэзээ асрамжийн газар өгсөн юм?

- Одоо 13 настай хүүхэд байгаа. Нэлээн хөгширсөн хойноо гаргасан 37-той байхдаа. Нэг ойтой байхад нь асрамжийн газар өгсөн. Одоо ч намайг танихгүй байх даа.

- Та салсан нөхөр болон нөгөө хоёр хүүхэдтэйгээ холбоотой байдаг уу? 

- Ямар ч холбоо байхгүй ээ. Сургуульд цэвэрлэгч хийж байхад л  нэг  удаа ирж уулзуулсан. Түүнээс хойш огт таарч уулзаагүй.  Хаана явдаг юм бүү мэд.

- Танд хамаатан садан гэх хүмүүс байгаа юу?

- Би төрсөн ганц ахтай байсан. Аав ээжийгээ өнгөрсөнөөс хойш ахыгаа бараадаж хотод ирсэн юм. Тэгээд хүнтэй сууж тусдаа гарсан. Гэвч ах маань тархиндаа цус харваж өнгөрсөнөөс хойш тэднийд очихоо байсан. Холбоо тасарсан даа.

- Та ховд аймгийн Буянт сумынх гэж байна. Ээж аавын тань садангууд байгаа биздээ. Нутагтаа очиж болоогүй юм уу?

- Би чинь хотод 14-н настайдаа 1980-аад оны үед ирсэн.  Буцаж очих ямар ч бодол байгаагүй. Очоод ч таних хүн байхгүй.

- Өдөрт хэдэн төгрөгийн орлоготой вэ. Орлогоороо юу хийх үү?

- Өдөр өдөр янз бүр байдаг. Сайн байвал 5000-6000 төгрөгийн орлоготой. Идэх л юм авч иднэ дээ.

- Танай гэр чинь хаана байдаг юм бэ?

- Гэр гэх зүйл байхгүй ээ. Траншейнд л хоног төөрүүлнэ.

- Хоол ундаа тэндээ хийж иддэг үү?  

- Санаа нийлсэн хүмүүс нийлээд орлогоо нийлүүлээд жаахан мах гурил аваад түүхий эд авч байгаа газрынхаа зуухан дээр нь хоол хийж иддэг гэлээ. 

Ийнхүү Лхамаа эгч бид хоёрыг хөөрөлдөх зуур нэлээн олон хүмүүс цуглуулсан шил, лааз, хуванцар саваа тушааж зарим нь түүхий эд худалдах цэгт хоол хийж байлаа. Гэтэл нэгэн халамцуу ах бид хоёрын яриан дундуур орж "Чи бидний амьдралыг сонирхож байгаа бол мөнгө төл. 3000 төгрөг өгчих чиний сонирхож байгаа зүйлийг ярьж өгье" гээд Лхамаа эгчийг аваад явчихав. Лхамаа эгч бид хоёрын хөөрөлдсөн яриа үүнээс хойш үргэлжлээгүй юм. Бидний ярианд оролцсон хүнийг Жааяа гэх бөгөөд олон жил архи уусан, энэ хавьдаа атман нь гэнэ. Тэд хоол хийх  зуураа шилэнд үлдсэн үлдэгдэл архи, пивыг ууж суув. Түүхий эд худалдаж авдаг Тулгаагийн эхнэр Энхээ "Эдгээр хүмүүс өдрийн орлогоороо өл залгадаг. Орлогынхоо ихэнхээр нь архи авч уудаг. Энэ гудамжны амьдралдаа дасан зохицож, ямар ч зорилгогүй болчихсон. Энэ амьдралаас нийгмээс өөрсдийгөө сайн дураараа тусгааралсан хүмүүс шүү" гэлээ. Ийнхүү цааш явж Цамбагаравын ард хоёрдогч түүхий эд авдаг цэг дээр очлоо. 

12 цаг 40 минут /Цамбагаравын ард байрлах хоёрдогч түүхий эд авах цэг/

Энд хоёрдогч түүхий эд тушааж байгаа хүмүүс олон байлаа. Гэвч надтай ярилцах хүн олдсонгүй. Тамхины мөнгө өгчих, ганц архи авах мөнгө өгчих гэсэн хүмүүс л байв. Нэг эгч “Чи эндээс яв. Заавал ийм зүйл хөөцөлдөж байхаар өөр зүйл бич. Энд байгаа эмэгтэйчүүд чамд юу ч ярихгүй. Надтай хамт яваа хоёр эмэгтэй гэхэд л хамтран амьдардаг нөхрүүдэдээ зодуулчихсан. Би гэртэй хонуулах гээд л байж байна” гэлээ. 

Ингэж явсаар 25 дугаар эмийн сангийн урд хогийн савнаас сав түүж яваа  нэгэн ахтай тааралдлаа. Тэр ах миний ажил арай дуусах болоогүй байна, чи 2 цагийн дараа миний утас руу залгачих. Би одоо цэг хаахаас өмнө энийг аваачиж тушаана гэв.

Хамт яваад тушаая гэж ахыг шалсаны эцэст н.Гантөмөр гэдэг ахтай ярилцахаар боллоо.

Хамт алхаж явахдаа хуванцар савнаас нь түүлцэхэд “Хөөе чи чинь яаж байгаа юм. Болохгүй ш дээ, ичдэггүй юм уу" 

гээд л ихэд сандран "Ийм залуу хүн байж ингэж болохгүй. Хүмүүс чамайг юу гэж бодох юм” хэмээн зандрав.  Хулгай хийсэн биш энэ чинь хөдөлмөр биздээ гэхэд н.Гантөмөр “Уг нь ч тийм л дээ. Ямар хулгай хийж байгаа биш. Гэхдээ биднийг хүмүүс хулгайч гэж боддог. Бид бол хулгай хийдэггүй, гуйлга ч гуйдаггүй. Сүүлийн үед сав түүдэг хүмүүс залуужиж байгаа шүү. Одоо миний үеийнхэн бараг унаад дуусч байна. Чиний хэлдэгээр мөнгө өгчих гэж байгаа биз. Манай үеийнхэн бол тийм биш байсан" хэмээн хууч хөөрлөө.

- Таны бодлоор яагаад энэ хүмүүс залуужиж их байна гэж бодож байна?

- Ажил олдохгүй байна гэдэг. Мэргэжилгүй байтугай мэргэжил эзэмшсэн хүмүүст ажил олдоггүй гэсэн. Харуул манаач хийж үзсэн гэдэг. Гэтэл цалин мөнгийг нь гүйцэт өгдөггүй. Хулгай хийсэн гэж гүтгээд ямарч цалин өгөхгүй хөөчихдөг юм гэсэн. Тэгээд л сав түүж ганц зуун грам архины  мөнгөө олчихоод ингэж яваад байгаа байх.

- Зуу гэсэнээс та зуу татна биз. Хэр хэмжээтэй уудаг вэ?

- Татна татна юуг нь нуухав. Энэний хүчинд л өдөр, шөнө, өвлийн хүйтэнг давж байна. Энэ байхгүй бол өвлийн хүйтэн шөнийг орцонд авах хэцүү шүү дээ. Өдөрт жижиг 450 гр архи, орлого сайн байвал 0,5-тай хараа авдаг. Би тасартлаа их уудаггүй. Бага багаар уудаг өдрийн нором гэхүү дээ.

- Хоёулаа нэг тухтай газарт орж сууж ярилцах уу?

- Харин ээ. Тийм газрууд чинь намайг орохоор хөөгөөд байдаг юм. Дэлгүүрт ороход хүртэл хөөдөг. Надаас муухай үнэр үнэртэж байгаа биздээ. Энүүхэнд нэг цайны газар бий тэнд орох уу? Тэр цайны газрын хүмүүс хааяа намайг орохоор хоол цай өгдөг юм.

н.Гантөмөр ах цайны газарлуу орсон даруйдаа ийшээ тийшээ харж хүмүүсээс санаа зовсон байгаа нь илт харагдаж байлаа.

- Та суугаач гадуур хувцасаа тайлчих. Цай уух уу, ямар хоол идэх үү?

- Яахын бэ? цай л ууя. Хүмүүс бид хоёр руу хараад байна. Хамаагүй хоол идвэл хурцадна шүү дээ.

- Та аль нутгийн хүн бэ? хэдэн онд хотруу орж ирсэн бэ?

- Завхан аймгийн Алдархаан сумынх. 3-р ангийн сурагч байхдаа хотруу орж ирсэн. Хотын есдүгээр арван жилд сурч, дараа нь барилгын техникиум төгссөн. Ханын материалын үйлдвэрийн шавыг тавилцаж явлаа. Тоосгоны үйлдвэрт оппартор хийж байсан. Үйлдвэр дампуурсаар 1993 онд ажилгүй болсон тэрнээс янз бүрийн л ажил төрөл хийж байлаа.

- Та эхнэр хүүхдийнхээ тухай яриач

- Би 4 хүүтэй байсан. Гэвч хамгийн том хүү маань Сонгинын цэргийн ангид алба хааж байхдаа нас барсан. Эхнэр маань 2005 онд нойр булчирхай өвчнөөр нас барсан. Түүнээс хойш миний амьдрал оронгоороо эргэсэн дээ.

- Одоо та хэдэн нас хүрч байгаа вэ?

- Сая 12 дугаар сарын 22-нд 59 хүрсэн. Ирэх жил 60 хүрнэ. Би улсад 21 жил ажилласан болохоор тэтгэвэрт орох байх л гээд горидоод байж байна.

- Та бусад хүүхдүүдтэйгээ холбоотой байдаг уу? 

- Дундах хоёр хүүгээ хаана юу хийж явааг сайн мэдэхгүй байна. Нэг нь лав Дархан байдаг сурагтай. Харин бага хүү маань хааяа надтай холбоо барьдаг. Оны өмнө хальт уулзсан. Надад мөнгө өгсөн.

- Та утастай юм байна шүү дээ. Яаж энэ утсыг авсан юм бэ?

- Миний хүү энэ утсыг авч өгсөн юм. Одоо дөрвөн жил болж байна. Хүйтэнд ил гаргахаар царцаад асдаггүй юм. Тийм болохоор хүзүүндээ байгаа пакспандаа хийчихдэг. Заримдаа унтарчихаар нь дэлгүүрийн хүмүүсийн барааг нь зөөж өгөөд хариуд нь цэнэглүүлдэг.     

- Таныг бага хүү чинь хамт байя. Ингэж явахаа боль гэдэггүй юм уу?

- Тэгж хэлдэг л юм.  Гэхдээ би хүүдээ, төрөл садандаа дараа болохыг хүсдэггүй. Манай хүү эхнэртэй болж байгаа гэсэн. Би ганц ч удаа хараагүй ээ. Худ болох хүмүүсээ ч танихгүй. Миний хүүг над шиг ийм аавтай гэдгийг мэдвэл охиноо хүүтэй минь суулгахгүй байх гэж айдаг. Миний хүү одоо ажилд орох гэж байгаа гэсэн.  Хаана ямар ажилд орохыг нь мэдэхгүй байна.  

- 2005 оноос хойш гэхээр 10 жил өдөр шөнөгүй гадуур явсан гэсэн үг үү?

- Тийм ээ. Эхнэр хүн гэдэг чинь эр хүний түшиг тулгуур. Унаад өгөхөөр эр хүн гэдэг чинь хэцүүддэг юм билээ. Эхний нэг жил маш хэцүү байсан. Хүмүүстэй юм яриад суухаар дэргэдээс нэг зүйл алга болчихсон юм шиг. Гэр юу ч үгүй хоосон юм шиг санагддаг болсон. 24 жил хажууд минь ханилсан хань шүү дээ. /уйлав/ Түүнээс хойш 10 гаруй жил байрны орцоор хонож явна даа ах нь.

- Дөрвөн хүү төрүүлсэн дархан бэр байжээ. Ямар ажил хийдэг хүн байсан бэ?

- Дөрвөн хүү төрүүлсэн болохоор дархан бэр байлгүй яахав. Төмөр замд нийтийн хоолны үйлчлэгч хийж байсан.

- Та орцны жижүүр ч юм уу? Ямар нэгэн өөр ажил хийе гэж боддог уу?

- Би орцны жижүүр хийж үзсэн. Цалингаа өгдөггүй юм байна лээ. Барилгын ажил хийх гэхээр хүрзний иш даахгүй байж барилгын ажил хийж чадах уу гэдэг. Тэгээд  л чадах зүйл минь сав түүх болсон доо.  

- Орцны жижүүрийн сарын цалин нь хэд байдаг юм бэ?

- Уг нь 70 мянга байдаг. Тэгээд 9 давхар байрны орцыг нь цэвэрлэнэ. СӨХ нь цалингаа бүтэн өгдөггүй. Тийм ч ийм юм гэж хассаар байгаад би яг 46 мянган төгрөг авсан. Бүтэн 1 сарын турш ямар ч мөнгөний бараа харахгүй байж байгаад 40-өөд мянган төгрөг авахаар хэцүү биз дээ. Тэгсэнээс өдөрт өвөлдөө 8000 төгрөгийн орлоготой энэ саваа түүгээд, идэх юм олж идчихээд зуугаа авчихвал дээр байгаа биз дээ. Орцны жижүүр хийхэд уг нь хонох газартай л юм даа. Бас 4-р цэцэрлэгт манаач хийж байсан. Тэгсэн хуучин ажиллаж байсан хүн нь ирчихлээ гээд намайг халчихсан.

- Зуны улиралд шил, сав их олдог байх?

-Дулааны улиралд мэдээж ундааны сав их гарна шүү. Зуны улирал сайхан. Гадаа унтсан ч даарахгүй, хүмүүст ч хөөгдөхгүй. Өвөл бол яахав ээ болж байна. 

- Танд яг одоо хэдэн төгрөг байна.

- 2210 төгрөг байна. Уг нь чамтай таараагүй бол нарны гүүрны тэнд нэг цэг байдаг юм. Тэнд түүсэн саваа аваачиж тушаасан бол бараг 3000 төгрөг болох байсан маргааш өглөө тушаахаас одоо хаачихлаа.

- Та тэгээд нэг орцондоо л хоноод байдаг уу. Шөнө болгон өөр өөр газар хонох уу?

- За тэгээд л явж байгаад л хүмүүсийн хөл чимээ тасрахаар онгорхой жижүүргүй орц байвал ороод хэвтээд өгнө дөө.

- Тэгээд хэд гэж босох уу?

- Шөнө 1 цаг юм уу 2 цагийн үед ороод жоохон л хөлийн чимээ гарахаар л гараад явчихдаг. 3 цаг л унтсан болоод л. Тэгээд гараад саваа түүнэ. Баар сав хаах үеэр шил сав их олдог. Тэгээд өглөө болтол цуглуулж байгаад тушаана.

- Таны гутал өвлийн гутал уу? хувцасаа хаанаас яаж авдаг юм

- Энэ уг нь өвлийн гутал. Гэхдээ их халтирдаг юм. Гадуур хувцсыг зам цэвэрлэдэг миний нэг найз надад өгсөн юм. Зарим сайхан сэтгэлтэй хүмүүс хувцас, хоол өгдөг. 

- Та хамгийн сүүлд хэзээ халуун усанд орсон бэ?

Усанд ороогүй удаж байна. Хэлэхээс ичмээр бараг 8 сарын өмнө байхаа 7-н буудлын тэнд их гоё халуун усны газар байдаг тэнд орсон. Тэрнээс хойш ороогүй ээ. Би хаана ч хамаагүй хэвтээд унтчихдаг болохоор миний гадуур хувцас ийм байгаа юм. Гэхдээ дотуураа өмссөн хувцаснууд гайгүй шүү. /инээв/ Зун бол Туул гол дээрээ очоод л орчихно. Оймсоо угаагаад наранд хатаачихна. Зун их гоё шүү.

- Олон жил гадуур хонож өдөр бүр зуу татна. Та ер нь эмнэлэгт үзүүлж байсан уу?

- Таван жилийн өмнө нэг үзүүлсэн элэг муу гэсэн байхаа. Үзүүлбэл эрүүл эрхтэн гэж байхгүй байна биз дээ. Сэтгэлийн зовлон нэмэгдэнэ шүү дээ. Нэг л өдөр энэ хорвоог орхих нь үнэн.

- Саяхан 2016 он гарлаа. Шинэ оноо хэрхэн угтсан бэ?

- Орцонд.  Шинэ оноо гаргасан хүмүүс баярлаж байсан болохоор намайг хөөгөөгүй.

- Таны хамгийн ихээр хүсэж байгаа зүйл юу вэ?

- Би уг нь ганц охинтой байсан бол арай ч ийм байдалтай байхгүй байсан болов уу гэж боддог. Чамайг охин болохоор чинь л ингэж ярилцахаар зөвшөөрсөн шүү. Эрэгтэй хүн надтай ингэж ярилцья гэсэн бол би ярихгүй. Хамгийн түрүүнд ачаа үзчихвэл ч... Гэхдээ бараг л  үзэхгүй болов уу даа. Би чинь уг нь улсад 21 жил хөдөлмөрлөсөн ирэх жил 60 хүрнэ. Тэтгэвэрт орох болов уу яах бол гэж их бодох юм. Уг нь ганц газар ажиллаж байсан юм чинь нэг газраас бичиг баримтаа бүрдүүлээд өгчихнө гэж бодоод л байна. Арван жил энэ тэр нэмээд байгаа гэсэн сураг байсан. Нээлтэй өдөрлөг болж байна гэхээр нь очсон чинь надад сайн тайлбарлаж өгөөгүй.

- Танд иргэний цахим үнэмлэх байдаг уу?

- Байгаа. Би ингэж гадуур явдаг болохоор хаячих байх гэж бодоод нэг айлд хадгалуулсан байгаа. 

- Таны амьдралын хамгийн жаргалтай үе хэзээ байв?

- Улс орондоо хөдөлмөрлөж, халуун ам бүлээрээ бужигналдаж байсан үе маань л миний амьдралын хамгийн сайхан үе байж дээ охин минь... 

Ийнхүү хэсэг ярилцсаны дараа н.Гантөмөр ах "Чи чинь ямар их юм асуудаг хүүхэд вэ? одоо гарья" гээд цэвэр усны савтай архинаасаа нэг татаад гарлаа. Тэгтэл ах “Ах нь хүмүүсийг над руу хараад байна гэсэн чинь миний энэ ард телевиз байсан байна ш дээ. Энэ хүмүүс надруу биш телевизрүү харж байжээ” гээд инээв.

Бид хоёрыг гарахад харанхуй болчихсон оройны 19 цаг өнгөрч байв. Бид 25 дугаар эмийн сангийн явган хүний гарцаар зам гарахад “Чи замаар гарахдаа заавал гарцаар гарж байгаарай. Ах нь дүрмээ барьж явдаг хүн шүү” гэлээ. 

Гудамжаар алхах зуураа замд таарсан ганц хоёр сав түүсэн шиг явсаар бараг хоёр буудал шахуу газар алхсан байлаа. н.Гантөмөр ах “Ах нь бүр нэг их сайхан болчихлоо. Сэтгэл хөдлөөд.  Намайг ингэж хог түүдэг болсоноос хойш хог ч гэж дээ энэ сав түүдэг болсоноос хүмүүс надтай ер нь ингэж харьцаж байгаагүй юм байна. Пий паа л гэдэг. Би чинь автобусанд ч суудаггүй хүн шүү дээ. Алхаад л явчихна. Дүүдээ баярлалаа, сайхан хоол идлээ” гээд нүдэнд нь нулимс цийлэгнэж байлаа.

- н.Гантөмөр ахаа хүн бүрт дуулах дуртай дуу байдаг даа. Та ямар дуулах дуртай вэ?  

- Би залуудаа дуулдаг байлаа. Бас банзан гитар тоглодог. Одоо ч чадахаа байсан. Би ер нь "Хонх"-ын хэдэн дууг мэднэ. Одоо ч бараг мартсан даа...

              ...Сайн сайн гэвүү тийм тийм

              Муугийн ёс биш Монголын ёс

              Сайхан уу гэвэл сайхан инээнэ

              Муугийн ёс биш Монголын ёс...

Бас ...

              Эсгий дэлгээд гадаа ч нойрсчихдог

              Эмээл дэрлээд хээр ч хоночихдог

              Эрхисийн дор чөлөөтэй амьсгалсан

              Эцэг дээдсийнхээ голомтыг сахьсан

              Би, жинхэнэ монгол

              Билиг танхай хөдөөний хүн... ингээд л дуулна даа... Охин минь амьдрал сайхаан

  

Үнэхээр н.Гантөмөр ахын хэлдэгээр энэ “Амьдрал сайхаан”. Бид алдаж онож, жаргаж, зовох нь амьдралын бичигдээгүй хууль. Бидэнтэй өдөр тутам гудамжинд таарах энэ хүмүүс муухай үнэртэй, ноорохоо хувцастай, шуудай үүрч бидний хэлдэгээр хог түүдэг ч тэд яг л бидэнтэй адил. Тэдэн хүсэл, мөрөөдөл бий. Сэтгэлдээ нандингнаж, хайрлаж явдаг дурсамж цаашлаад үр хүүхэд бий... Сэтгүүлч миний бие нэг өдрийн турш эдгээр хүмүүстэй ярилцахыг хүсч, тэдэнтэй уулзаж, хүн бүхэнтэй нэг бүрчлэн тулж ярилцаж чадаагүй ч  гэлээ. Тэдний хэлдэг ганц л үгийг ойлгож авсан билээ.

“Бид хог түүдэг, хогны хүмүүс ч гэлээ хотоо цэвэрлэдэг хүмүүс шүү”  гэж... Үүнэхээр ч тэд хулгай хийсэнгүй, хүн залилсангүй, газар шороогоо ухаж төнхсөнгүй... Хэнд ч гай удахгүй амьдарч яваа хүмүүс. Ёстой л нөгөө ариун цагаан хөдөлмөр гэдэг нь энэ биз дээ.

                                                                                                                                                                                                 Сэтгүүлч: Дорждэрэм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
хөөрхий дөө,,,эрчүүд ч эмэгтэйчүүдийг бодуул сэтгэлийн хатгүй юм шиг,,,хань минь өнгөрөөд 2 жил гаран болоход нэг өдөр хуурай нүдтэй бж үзсэнгүй,,,гэхдээ л архи дарсаар сэтгэлээ тайтгаруулж бгаагүй ээ
2017/01/16 202.126.91.89
Tseegii
Setgel uwduhiin. Hvnd daah hemjeegeer ni z....n ugdug gdg. Gehdee l hetsvv shd. Hani ijlee aldana gdg chin...amiddaa bie bienee hairlah l heregtei. Vr hvvhdee zuw hvmvvjvvlj chadku bl iim l bdald hvre
2017/01/16 202.70.46.220
Saikhanaa
Ih zuil bodogduulsan saikhan yariltslaga boljee. Ene hatuu niigemd neg negnee nud uzuurlej zovoohiin orond ingeed l saikhan heleltsej yariltsaad yvahn mash saikhan sanagdlaa. Bayrlalaa ajildn amjilt s
2017/01/16 103.10.22.113
Zochin
Huurhii duu.5say huntei Norvegi uls neg ch guilagchingui az jargaltai amidarch b.a. Niigmiin baylag ni erh tegsh,Manaid bol bayan yaduugiin yalgaa ers tes bolj dundaj davhraga ugui bolloo.Ulsturch na
2017/01/15 122.201.21.111
BAYARSAIKHAN
Сайхан ярилцлага болсон байна.амжилт
2016/11/01 202.70.46.219
Amaraa
Bodoh l yum.hunii amidralaa gej
2016/11/01 122.100.227.200
aagii
uneher goe yariltslaga hiisen bna tusalhiig husej bn setgel uvdchihluu tetgever iin huutsulduj ugj tusla ch
2016/11/01 43.228.129.111
zaluu humuus
Sain ajilaa hiisen bnaa mundag IH yum bodloo
2016/03/21 103.17.108.42
bodmoor
Unshaad mash ix zvil bodloo . Bidnii bnga taaralddag mortloo zowj ungupoxoos ch tserwedeg ene xvmvvs yg l bidente adilxan l xvmvvs . Tsagtaa bidnii xiixegvg xj uls opondo zvtgej ywj . 20 nastai zaluu xvnii xuwid vnexeer negiig bodoxoop sxn ypiltsgaga bolj
2016/03/20 103.17.108.42
Зочин
Үнэнхээр л жинхэнэ амьдрал үзсэн зөв бодолтой, зөв яриатай хүн байна. Өнөөдөр бидний эргэн тойронд байгаа эдгээр хүмүүсийн дотор энэ ах шиг зөндөө л байдаг байх даа. Энэ хүмүүс арчаагүй дээ, хүссэндээ ингэж амьдраад байгаа биш нийгмийн, төрийн бодлого
2016/03/19 103.17.108.42
bayasaa
Saihan yarilrslaga bna. Amjilt
2016/03/19 103.17.108.42
Zow bodoltoi hun bn Hun aldaal bizde Ymar hulgai hiij bgaa bish Setgel ih owdloo Ene ahin dugaariig olood ogwol olon hun tuslahad belen bgaa bhaa Huuhduudteigee saihan amidraasai
2016/03/19 103.17.108.42
zochin
setguulchid helya bichig barimtiig ni avaad tetgeveriig ni togtoolgood ugj tuslaarai ene ah ingeed yvbal ulsiin baiguullagiin humuus oirtuulahgui shuudee.Jiriin humuus ochihod yrvaganaad baidag hetsuu humuus shuudee
2016/03/19 103.17.108.42
uur ym haragdahnuu huu?
2016/03/19 103.17.108.42
Bayrlalaa
2016/03/17 103.17.108.42
chuhal.mn
Manai Saitiin hamt olon ene hunii tetgeveriin asuudiim huutsulduj bga bolno
2016/01/22 103.17.108.42
chuhal.mn
Chuhal.mnii 99118318 dugaartai holbogdood ene huntei uulzdimu bolnoo
2016/01/22 103.17.108.42
Tetgeveriig ni togtoolgood ogchihooch setguulchee ene chin neg udriin asuudalshdee yriltslaga avch ajildaa tusluulsiim chin oort ni tuslah heregteishdee
2016/01/15 103.17.108.42
ts
Tusalay gesen hvmvvstei holboj uguh hvn bnu? Setgvvlchee
2016/01/14 103.17.108.42
gege
Hi..surbajlaga absan ohind bayrlaa..yriltslaga unshaad setgel ih obdloo..tuslii...yaj holbogdoh uu
2016/01/14 103.17.108.42
Яг үнэн шүү . Идэх юм өгөхөөр их баярладаг ш тэ ийм хүмүүс хөөрхий . Үүнээс хойш тусалж байгаарай.
2016/01/14 103.17.108.42
Зочин
Тэтгэвэрийг нь тогтоолгож өгөөд гэртэй болгочихвол хөөрхий хөгшин хүн хэцүү л байдаг байхдаа яасан ч хэцүү юм дээ
2016/01/14 103.17.108.42
Хамт туслая. samdan.uranchimeg@yahoo.com
2016/01/14 103.17.108.42
Зочин
уншаад уйллаа. мөнгөөр туслаж чадахгүй ч хувцас хунар өгч хоолломоор бна. энэ ахын дугаарыг өгч туслана уу.
2016/01/14 103.17.108.42
Гэрэлтэх од
Чамд баярлалаа. бүгд л хүн шүү дээ од бүхэн гялалздагч хэзээ нэгэн цагт бүхдэг жам
2016/01/14 103.17.108.42
muugii
Yamar saihan setgeltei yum be. Zaaval tuslaarai
2016/01/14 103.17.108.42
Minjee
Ene hun yg haana baidag yum bol ??
2016/01/14 103.17.108.42
Tgd tanaih ingj surwaljlaga awaad l ophichih uu
2016/01/14 103.17.108.42
Tgd tanaih ingj surwaljlaga awaad l ophichih uu
2016/01/14 103.17.108.42
mongol hun
tuslay gsn saihan setgeltei humuus ih l bh shig bn uneheer tuslaad ogcihwol deediin buyan boloh bh..yriltslagiig unshaad uillaa...owliin huitend hichneen ih daardag boldoo hoorhii.cadaltaihan bsn bol tuslah yumsan
2016/01/13 103.17.108.42
Нэр нь тийм болохоос жинхэнэ ажилсаг хүмүүс Сэтгэлийн гутралаар архи уудаг байх даа
2016/01/13 103.17.108.42
Зоригоо
Хүний амьдрал эрээнтэй бараантай өвчин зовлон, амьдралын боломжгүй байдлыг энэ хүмүүс өөрийн чадлаар давах аргагүй байна ш дэ. хүнийг гаргуунд хаячихдаг ийм л нийгмийг бид бий болгож байна шүү дэ. Энэ хүнд туслах юмсан да
2016/01/13 103.17.108.42
Tuvshin
Setguulchee ah huuhiin utasnii dugaariig ogooch. Aihtar tus bolj chadahgui ch gesen tetgevriig n hootsokdood uzdeg yum biluu? Yostoi l 1 gazraa l ajillaj baisan yum chine boloh bailgui dee. Minii utasnii dugaar 88090904, huurhii tetgeverteigee zolgochihv
2016/01/13 103.17.108.42
zew
Зарим хүмүүс тэгэхэд дэргэд нь бүх зүйл байхад л сэтгэл нь ханахгүй мөнгө нэхэж үр хүүхдээ зовоох юм Энийг уншдаг болоосой
2016/01/13 103.17.108.42
Mongol ulsiin irgen
Ih zuil bodogdloo do. Ireedui maani odoogiin niigem shig bitgii bgaasai bailgahguin tuld zaluus bid nar uureg oroltsoo mash chuhal gdgiig oilgoloo. Ene hun yos surtahuuntai hun bn durem ee dagadag shuu ah ni geed uilgerlej bn
2016/01/13 103.17.108.42
Oogii
Ymar ch hetsuu yum be dee ter huuhduud n boldvol har nylhasaa hoolondoo zalgatlaa aavaaraa tejeelgej bsan bmaar yum arai denduu yumaa aav n ingej yvj bhad yaj toohgui bdg bnaa muu har teneg UHANAnuud Tetgeveriig n togtoolgood ogvol mash tom buyan daa
2016/01/13 103.17.108.42
zochin
iim sxn humuus bdg shu zowhon l gadnah torhoor n humuus harj ajiglaj buruu dugnelt hiidg bolhoos esgeer humuusdbid tuslah heregtei
2016/01/13 103.17.108.42
Bolor-Erdene B.
Iviidee ene ah. Hunii amidral yamar eedreetei yumbedee. Achaa l vzchih yumsan barag ch ugui bhao gdl hun l bolson hoino vr udmaa l gehiin. Ohin huuhedtei bsan bol geedl Bi chin odoo gants ohin huuhed bj aav eejiigeech sain asarch chadahgui ooriigoo golloo
2016/01/13 103.17.108.42
chi bas tanidiimuu lhagvadorj gdgiig
2016/01/13 103.17.108.42
Hosbayr
Lkhagvadorj gdg huntei holbogdooroi. Utas ni: 99782955 Ene huntei holbood ugchuul sain um bishuu ChuHaL.mn iihaan ene eh ene medeelliig brg olj harahguishde theer ta buhen l oirtuulj negent ehelsen ajilaa duusgaad ur dun gargaval ergeed olon niited tailg
2016/01/13 103.17.108.42
Myagmartsend
negent ingej olon niited hurgej bga um chine bs saihn setgeltei heseg buleg humuus niileed ydaj TETGEVERT ni oruulj uguul ene ah uldsen heden nasandaa bayrlaad barahgui bh yahu nastai hunii nasnii buyn ni ireh bailguide bi outan hun bolhoor saihn ug setge
2016/01/13 103.17.108.42
....
зөндөө юм бодлоо.. Ямар аавтай бх нь биш хүн чанарын асуудал шүү. Муу сайн гичий нохойнууд бол гадаадад сурдаг охиныг ч хөөгөөд явуулж байхыг мэднэ
2016/01/13 103.17.108.42
3 huu
Amidralaa gej 3 huuni aawtaigaa holbootoi bgaarai
2016/01/13 103.17.108.42
enh
ene hunii utasniih ni dugaariig medeh hun bainuu?
2016/01/13 103.17.108.42
Ch
Tetgever togtoolgohod ajillaj bsn gazruudin ajild orson, halagdsan esvel choloologdson tushaaluudiin bolon tsalingiin lavlagaa hereg bolno. Ah 60 hureheesee omno tedgeeriig hootsoldood olj avah heregtei. XMK/haniin materialiin kombinatad/ l ajillaj bsan h
2016/01/13 103.17.108.42
Bi unshaad zunduu uillaa uasan ch hezuu ium be dee huu ni haaya ch gsn uulzaj bvl bas uamai daa evii evii
2016/01/13 103.17.108.42
gantshan chi l oilgohgui bga bh
2016/01/13 103.17.108.42
setguulch ene hunii utasni dugaariig medej bgaa baih, tetgevriig ni huutsulduud uguh huntei ch bolov holbood ugchul ene hund tom tus boloh yumda
2016/01/13 103.17.108.42
ta unheer tegj bodoj baival gaduur yavj bgaa 1 ch geen hog tuudeg hund hool avch uguud ene setguulch shig yavaldaa hamtdaa yavh uu? hii halaglaj suugaad yaah yum b?
2016/01/13 103.17.108.42
Ard tumneesee olon maltai, ashigt maltmaliin ord gazar ihtei saihan nutagt 3-han say hun amiig yaj l bol yaj l amidruulmaar l uym. Mongoliin mini ireedui saihan baigaasai
2016/01/13 103.17.108.42
Дорждэрэм
Дорждэрэмээ наад хүнтэйгээ ярьж байгаад тэтгэвэрий нь хөөцөлдөөд өгчөөч. Чамаас юуч унахгүй. том буян болно доо
2016/01/13 103.17.108.42
bud
tiishdee etshig ingeed yvj bhd esvel oorsdoo bas hetsuuhn amidardag ym biluu neeree setguulchd hootsoldj bgaad tetgeverig ni buteegeed ogchuul yaasiin be
2016/01/13 103.17.108.42
Цэгц
Gants udurch boltugai dulaahan haluun hooltoi honuulah yumsan da
2016/01/13 103.17.108.42
munkhdalai
vneheer shn surwaljlaga boljee setgvvlchidl shantralgvi hootsoldoj busdiin setgeld newterch tvvgere olon hvnd uharal ogch niigmiig gegeervvleh uchirtai tanai sait.d bayrllaa
2016/01/13 103.17.108.42
tttttt
Unshaad l uilchehlaa. Hvvhdvvd araich de neeree l ohintoi bsan bol arai oor baih bsan bhda. Ene hvvhdvvd ni tusdaa garna gej bhaar hicheej bgaad aawiigaa amidrah ger orontoi bolgomoor yuma vr ni bolj torchood yaj ingej handdag bna. Uuruu hamt baihiig hvsc
2016/01/13 103.17.108.42
Товуу
Хүн амьтанд ямар хал балгүй мөрөөрөө яваа ядарсан нэгэн байна даа Хүмүүс минь ээ ийм хүмүүст тус дэм болж байвал их л буян болох байх даа.Монголчууд минь хэн нэгнээ хайраж л явах минь.Энэ нийгэм ч хогийн,хөгийн нийгэм юм шүү дээ.
2016/01/13 103.17.108.42
Товуу
Хүн амьтанд ямар хал балгүй мөрөөрөө яваа ядарсан нэгэн байна даа Хүмүүс минь ээ ийм хүмүүст тус дэм болж байвал их л буян болох байх даа.Монголчууд минь хэн нэгнээ хайраж л явах минь.Энэ нийгэм ч хогийн,хөгийн нийгэм юм шүү дээ.
2016/01/13 103.17.108.42
ohin huuhed l etseg ehiigee avch yvdgiim shuu dee erchuud ni bolhoor ehneriiheee baliar ugend orood avch yvdguim shig bna leeeeeee
2016/01/12 103.17.108.42
tseegii
bi ch gsn urid n ygd ingedeg boloo gj boddog blaa ghdee yg ygd iim bdald orsniig n ogt bodoj bgagui ym bna uneheer goe yriltslaga bolson bna hund negiig bodogduulahaar ym bichjee bayrlaa
2016/01/12 103.17.108.42
Ochiroo
Tetgewern ynzlaad ogchih ymsan
2016/01/12 103.17.108.42
gyh
bichne gj alhiimaa. tstst. ymar ch oilgomjgui. buun aldaa.
2016/01/12 103.17.108.42
Huurhii duu.Neeree l hund gai bololgui hudulmurluj amidarj b.a Muu idej uudag novshnuud jaahan ch gesen ulsaa boddogson bol niigmiiin halamj ch gesen hureh hundee hurch b.hgui yu.Muu luivarchin novshnuud
2016/01/12 103.17.108.42
bayka.
ta nar end ingej tsetserhej/megshij COMMENT vldeehiin orond bosood tuslahiig oroldooch #н.Гантөмөр ahad tetgewriin togtoolgoh busad zvilseer tuslah tal dr ajil hiieldaa. Tgeed bas н.Гантөмөр ah maani utastai gsn shv de setgeliin dem materiallag tuslamj vz
2016/01/12 103.17.108.42
shahan hun yma huuhduud ni aawiiga awahgui bol suuld ni haramsah wiidee
2016/01/12 103.17.108.42
Шулуун
сэтгүүлч мөн юмуу даа яасан их учир утгань алдагдсан юм бичдэг гар вэ дунд хүртэл нь уншлаа Жаахан юм бодмоор юмаа
2016/01/12 103.17.108.42
tsooko
Сэтгэл хямарчихлаа тэтгэвэрийг нь тогтолгоод өгчихвөл зүгээрсэн хөвгүүд нь аавыгаа асраасай одоо хэдийхэн жил амьдрах вэ дээ хөвгүүд минь амьдрал хатуу шүү та нарыг ухаарч амжаагүй байхад муу аавыг чинь аваад явчихан шүү оройтоогүй дээрээ аавыгаа хажууда
2016/01/12 103.17.108.42
munhtsetseg
ene hvn shig olon hvmvvstei yrij vzsen mundag bolowsroltoi yhaantai saihan setgeltei hvmvvs ih bdg ene hvmvvsiig tor ni joohon ch boltugai hvn gej vzeesei
2016/01/12 103.17.108.42
munhtsetseg
ene hvn shig olon hvmvvstei yrij vzsen mundag bolowsroltoi yhaantai saihan setgeltei hvmvvs ih bdg ene hvmvvsiig tor ni joohon ch boltugai hvn gej vzeesei
2016/01/12 103.17.108.42
Д
Ийм сайхан гэгээн сэтгэлтэй ахыг Бурхан ивээх болтугай. Хүүхдүүд нь уг нь харж хандаасай. Хожмоо харамсахгүйн тулд. Тэтгэвэрээ аваад олон жил сайхан амьдраасай. Болдогсон бол ойр байж охин шиг нь туслах юмсан
2016/01/12 103.17.108.42
Setguulchid mini neeree ene hunii tetgeveriig ni togtoolgood ugvul mun ch tom buyn bolno shuu.Huuhduud ni yasan muuhai humuus ve?! Yaj hooloigoor ni hool davj,uils butne gej bodoj yavdag amisgaanuud boloo.Gaigui l hun bn shuu dee huurhii mini!
2016/01/12 103.17.108.42
cj
ix saikhan yariltslaga bolj ug ni sonind niitluulsen bol iluu gazar awah bj dee humuus ch uhaarna shuudee _saikhan ammidraarai ahaa0
2016/01/12 103.17.108.42
gg
Ydj tetgever togtoolgood hashaa baishintai bol boloodl ywchihmaar ym gevch unuugiin niigem geltgui alich orond gudamjnii xvmvvsiig xench toodgui sum buynii baiguullagal hoolloj undalj huwtsas ugdug
2016/01/12 103.17.108.42
зочин
хөл хучих охин гэдэг үгний утга нь энэ бсым бна л даа
2016/01/12 103.17.108.42
зоригоо
Өөрөөрөө амьдарч яваа эрийн хугархай архиа бага уугаарай.Таныг бурхан ивээг сайн сайхныг хүсье.
2016/01/12 103.17.108.42
zochin
sxn yriltslaga bn tetgerig n bvteeged hasha gerte bolgcxwol sxn da6zow bdoltoi sxn ax bna
2016/01/12 103.17.108.42
ohiduud gargaarai
Ohin ur aavigaa arai ch ingej yavuulahguiee, yaj iij baigaad har yumnaasaa salj biagaad ch gesen chireed yavna.. er hun gedeg iim l baidgiig amidralin mash olon jihsee ergen toirond huvguudtei ailuud haruuldag yum daa!!!!
2016/01/12 103.17.108.42
zochin
setgel hunduurleed nulims asgarchihlaa
2016/01/12 103.17.108.42
saiahn yariltsaga bolee. am'draliin unen geh uu dee. hestuu yum daa, zailuul. neree l ortsond hevte baihad n ad uzeed baidagaa bolih heregtei yum baina. yamar minii yumiig avah ge baigaa bihs. gants shunu ch gesen dulaanduu ortsond honog l dee. hool und,
2016/01/12 103.17.108.42
huvguud ni ih muuhai ymaa. Chaavaas neg umgar ger bariad uguhud yah ve dee. Uvuu bol uuruu barag nuursee olood tulvel tulchihmeer l ym bn. Setguulchee uvuugiin tetgeveriig togtoolgood uguurui
2016/01/12 103.17.108.42
saruul
Neeree l ortsond iim hun hevtej baival pii paa gediishd .ene yriltslagiig unshaad uurtuu durgui hurchlee.hun neeree oroh orongui bh hetsuu shuudee .
2016/01/12 103.17.108.42
deegii
saihan amidaraarai ahaa udahgui sahan ajiltai bolj gertei bolooroi
2016/01/12 103.17.108.42
werty
Ortsond hevtej bhdan ad uzdeg, eniig unshiad orovdchihloo, huni amdral yasanch hatuu yumbdee
2016/01/12 103.17.108.42
sakura
shan enrgitei yriltslaga bn shanch energitei ah bn setgvvlch bvsgvi min zaw tsag gargaad ahad tetgewriin togtoolgood ugchvvl ih buyn bolnodoo amjilt
2016/01/12 103.17.108.42
Zochin
Sain tal bna aa . Mongol oron tuuhii edee butsaats ashiglaad ehelj bna .
2016/01/12 103.17.108.42
Tseegii
Zuv l bodoltoi hun bn. Ingej yvdag humuus dotor yum boddog n hovor bhaa. Ug n hootsoldod tetgeweriig n buteegd ogchuul ovol ydaj dulaan ongorooh bhdaa. Buyn bolno doo
2016/01/12 103.17.108.42
иргэн
хөөрхий дөө
2016/01/12 103.17.108.42
хөөрхий гэж...
Сэтгүүлч дүү минь нээрээ энэ ахад туслаад нэг мөсөн тэтгэвэрийг нь тогтоолгоод өгөөрэй дөө.Хөөрхий ахыг очихоор НД-ынхан хүлээж авахгүй байх шүү.Тэгвэл их том тус болно шүү.Хүүхдүүд нь аавыгаа анхаарч ядахдаа тэтгэвэрийг нь тогтоолгоод өгвөл бас зүгээр шү
2016/01/12 103.17.108.42
Баяр
Тэнэг хөвгүүд байна даа. Хэнээс үүсэж хэн болсоноо ухамсарлаасай. Уг нь сэтгэл зөвтэй сайн л хүн байна. Тэтгэврийг нь тогтоолгоод өгчих юмсан. Тэгвэл ч арай л өөр дөө. Дээрээс нь хэлхэд СӨХ арай арай.
2016/01/12 103.17.108.42
Болор
Заавал охин гэлтгүй сайн банди нар зөндөө ш дээ. Банди нар нь энэ хорвоод хүн болох алтан боломжийг олгосон аавыгаа хайж олоод хүн шиг асраад яваасайдаа. Яриаг нь уншаад маш зөв бодолтой, социализмын үеийн эвдрээгүй зангаараа байгаа хүн бн да. Сайн сайхн
2016/01/12 103.17.108.42
Me
Nuguu ortsond 70 garsan hugsniig deeremdsen adgiin muu 3 shaaraas hamaagui deer bga biz dee. Hend ch gai bolohgui. Humuus mini hen hezee yaj ya vavahaa medehgui, iim humuus taaraldval ayaga haluun tsai ch bolov avaad ugchij bh yum san daa
2016/01/12 103.17.108.42
amar
iimerhyy hymyysig uud ni tattaad tyslaad yavah yumsan. zuv l sanaatai hyn bna daa.
2016/01/12 103.17.108.42
Sanal
Stegyylchid neg yum helehed ene hyn olon jil ulsad ter tusmaa neg gazar ajillasan yum bn. Dahij olj uulzaad ND-iin heltes deer ooroo daguulj ochood tetgever togtoolgoh geed yzeech. Boloh yum shig sanagdaad bn. Davs hiivel uustal ene hynd tuslaarai
2016/01/12 103.17.108.42
Saihan l hvn bna da chavaas
2016/01/12 103.17.108.42
Baby
Morooroo hooloo olj hend ch gai bolku yavj bga setgel honduurlem iim humuus olon bga.hotoo tsalingui tseverlej bgaa n unen shu de.setgel ovdoj bna.ahiig tenger iveeg.
2016/01/12 103.17.108.42
bi
Ohin huuhed chuhal shu bandi nar ch tom bolood erh medelgui bugd ehneriin gart
2016/01/12 103.17.108.42
Zochin
Ulsad ajil hiisen engeed yavdag hiigeegui hulgai hiigeed ulsaar toglood yavdag
2016/01/12 103.17.108.42
mash ih orobdloo ed chini neeree hend ch gai boldoggui sabaa tuugeed l ybdag humuus shu dee
2016/01/12 103.17.108.42
аиөиара
Гэгээн бодолтой сайхан ах байна. улсад олон жил ажилласан юм байна ш дээ. Уг нь
2016/01/12 103.17.108.42
mgl
Uul ni ih saihan ah bna sh dee ulsad zunduu olon jil ajillasan ingej yavah esgui l hun bna daa huuhduud ni yadaj niilj bgad hashaa baishin avch ugmuur yum tegvel tetgeveree avaad huurhun amidraad l bna daa
2016/01/12 103.17.108.42
unshaad nulims goojij bn shu uruvdchiluu ahiig
2016/01/12 103.17.108.42
зочин
энэ хүнийг өрөвдчихлөө. Хүүхдүүд нь аавыгаа харж үзээсэй.
2016/01/11 103.17.108.42
saihan hun bnaa mongolchuud bid chin iim k uujim setgeltei ard tumen shude
2016/01/11 103.17.108.42