8o
Улаанбаатар хот
mobile menu

Хилээр буу сум нэвтрүүлэхийг завдсан консулыг ажлаас нь чөлөөллөө

2015-11-18 10:34:00

Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул А.Баярсайханыг ажлын хариуцлага гэж үзэн, ажлаас нь чөлөөлөж, эгүүлэн дуудах шийдвэр гарчээ.Түүнийг хилээр буу сум нэвтрүүлэхийг завдсан гэж зарим цахим сайтаар мэдээлж байсан. Энэ тухай Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болдоос лавлахад “Нэг ийм хэрэг явдал гарсан. Гэхдээ А.Баярсайхан өөрөө хилээр буу, сум авч гарсан юм байхгүй. Нэг найзынхаа хүсэлтээр түүнийг албаны машинаараа Замын-Үүдээс Эрээн рүү авч гарсан юм билээ. Гэтэл найзынх нь авч явсан тээшнээс спорт зориулалтын буу, сум илэрсэн явдал гарсан. Хэдийгээр А.Баярсайхан өөрөө буу, сум тээвэрлэж яваагүй ч гэлээ албаны машинаар хориотой эд зүйл авч явсныг ажлын хариуцлага алдсан гэж үзэн, ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан” гэлээ.Мөн тээшиндээ буу, сум авч явсан иргэнийг БНХАУ-ын талын холбогдох албаны хүмүүс шалгаж байгааг хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл