8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ-аас албан ёсны хандивын данс нээлээ

2017-07-16 09:09:52

Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр  суманд гарсан гал түймрийг унтраах ажиллагаа явуулж байгаа манай алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын, хүн хүчний дэмжлэг үзүүлье гэсэн сайхан сэтгэлт хүмүүс, байгууллагын санал ирсээр байна.

Тухайлбал, Юнител групп, Кью Си Эм ХХК-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгцээт зүйлсээр туслах, хандив өгөхөө илэрхийлээд байгаа бол “Блү голд” ХХК өөрийн үйлдвэрлэдэг “Тэрэлж” цэвэр ус 1000 ширхэгийг хандивласан юм.

Түүнчлэн иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас Онцгой байдлын байгууллагын албан ёсны хандивын данс байвал өгөөч гэсэн хүсэлтүүд ирсээр байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас ТӨРИЙН САН БАНКНЫ 100900031405 ТООТ дансанд хандивыг хүлээн авахаар боллоо.

Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд манай байгууллагын албан ёсны дээрх дансанд хандив тусламжаа ирүүлэх боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
анхаар
Дээрээс нь зориудын хүн хүч дайчлан зохион байгуулж ажиллах хэрэгтэй байна.Зугаалгаа дуусгацгаа.Болгоомж хайрамжгүй зугаалгуудын үр дүн ийм байдалд хүрч байна.
2017/07/16 202.179.25.250
ард
Улс оронд улаан гал дүрэлзэж байхад төрийн өндөрлөгүүд яагаад юу ч дуугарахгүй байнаа.Бараг онц байдал зарлах хэмжээний гамшиг болоод байгаан биш үү? Ард иргэд өөрсдөө бие биенээ уриалж байна.
2017/07/16 202.179.25.250
иргэн
Сарын хэдэн 10 саяын цалинтай улсууд яагаад ганц сая төгрөг хандивлах сэтгэлгүй байгаан бэ?..Амьжиргааны доод түвшинд байдаг хэдэн муу ард иргэд л хандив өргөж байна.Нөгөө ОФФШОРЧИД хаана байна.
2017/07/16 202.179.25.250
  • Recent
  • Most Read
  • Most Comment