8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт өдөртөө 28-30 хэм дулаан байна

2017-07-16 08:15:00

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

 2017 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment