8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэт халсны улмаас улсын хэмжээнд ургацынхаа 40 хувийг алдах эрсдэл үүсчээ

2017-07-16 08:29:00

Энэ жилийн тухайд ихэнх нутгаар гантай байна. Өмнөговиос танил  маань ярьж байна. Нийт сумын нутгаар гантай, малчид хаашаа нүүхээ мэдэхгүй, дэмий л тэнгэр хангайдаа найдаж сууна гэж байна. Ойр хавьд оторлоод оччих газрын гарцтай нутаг байхгүй, хаа сайгүй ган гэв.

Говь гэлтгүй хангай талдаа ч гандуу байна. Энэ онд хэт халалтын хэмжээ олон жилийн дунджаас хоёр хэмээр илүү байгаагаас газар тариалангийн бүс нутгуудад ган, гачиг нүүрлээд байгаа гэдгийг салбарын байгууллагынхан тодотгов.

Хэт халалтын улмаас ургац алдаж болзошгүйг салбарын яам сануулсан. Тодруулбал, улсын хэмжээнд ургацынхаа 40 хувийг алдах эрсдэлтэй болжээ.

2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа тариалсан. Үүнээс 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийсэн юм.

Мөн 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлжээ.с 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаан буудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах төлөвлөгөө боловсруулсан аж.

Гэвч байдал энэ янзаар үргэлжилбэл эрсдэл бий болж, төлөвлөсөн ургацынхаа тодорхой хувийг алдахаар болж байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment