8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр банкуудын зарим салбарууд ажиллана

2017-07-14 10:30:00

Үндэсний их Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд банкуудын ажиллах хуваарийг хүргэж байна.

ТӨРИЙН БАНК:

Долдугаар сарын 13-ны өдөр Шөнийн зах доторх болон Драгон төвд байрлах салбар 10.00-16.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 14-ний өдөр Хүүхдийн 100, XIII хорооллын автобусны буудал, 17 дугаар сургуулийн хажууд байрлах салбарууд 10.00-16.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 15-ны өдөр Таван шар, Налайх дүүрэг болоод 1000 нэрийн барааны зүүн талд байрлах салбарууд тус бүр 10.00-16.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 16-ны өдөр бүх салбар 10.00-16.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 17-ноос эхлэн бүх салбар хэвийн ажиллаж  эхэлнэ.

ХАС БАНК:

Долдугаар сарын 13-ны өдөр Emart –ийн салбар 10.00-22.00 цаг хүртэл, XIII хорооллын автобусны хойно байрлах салбар нь 10.00-22.00 цаг хүртэл
Долдугаар сарын 14-ний өдөр Emart –ийн салбар 10.00-22.00 цаг хүртэл, XIII хорооллын автобусны хойно байрлах салбар нь 10.00-18.00 цаг хүртэл, Саппоро дахь салбар 10.00-18.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 15-ны өдөр Ард кино театрын салбар 10.00-18.00 цаг хүртэл
Долдугаар сарын 16-ны өдөр Нарантуул захад байрлах салбар амарч, бусад бүх салбар хуваарийн дагуу ажиллана.

Бусад банкны тухайд долдугаар сарын 11-15 хүртэл бүх нийтээр амрах тул бүх салбар, нэгжүүд ажиллахгүй юм байна.

Долдугаар сарын 16-наас бүх салбар нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment