8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн үг

2017-07-13 10:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын Үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн үгийг хүргэж байна.

Эрхэм хүндэт наадамчид аа,

Эрхэм хүндэт зочид оо, 

Монгол төрийн их баяр наадам ургах нарнаас шингэх наран хүртэлх уудам их газарт ёслол төгөлдөр сайхан болж, монгол хүн бүрийн сэтгэлийн галыг бадраан өндөрлөж байна.

Эр бяртай бөхчүүд маань уран хурц мэхийг уралдуулан барилдаж ид хаваа гайхуулцгаалаа. Уяачийн эрдэм төгс, хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань иртэй сайхан уралдлаа. Эрхийдээ эрчтэй харваачид маань сэц мэргэн харвалаа.

Монголчууд бид нэгдэж нягтарсан цагтаа ялан дийлж, хөгжин бадарч явсан аугаа түүхтэй ард түмэн. Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хайрлан хамгаалж, эвийн хүч, эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлж, шударга ёс, үүрэг хариуцлагыг ухамсарлан улам илүү хичээцгээе. Хүчирхэг Монголыг цогцлоохын төлөө хүн бүр чадахын хэрээр зүтгэж, хөдөлмөр зүтгэлээ өрх гэрийнхээ болоод, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө зориулж, хамтын хүчээр амжилтын төлөө зүтгэцгээе.

Монгол хүн бүр эрүүл бие, саруул ухаан, эрдэм төгс, хийморь золбоотой байж, эх орон маань цэцэглэн хөгжихийн бэлгэ ерөөл өргөж, үндэсний их баяр наадам өндөрлөж байгааг уламжилъя.

Хөх Монгол мандан бадраг ээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Xypai xypai xypai
Sain helsen baina! Uneheer chansaatai!
2017/07/14 174.204.11.214
Кк
Харахаар өрөвдөөд байхын. Элдвээрээ л хэлүүлэхийн. Зальжин, худалч, хулгайч, хор найруулагч, бутарган хагаралдуулагч гээл. Дажгүй л санагдаж бн манай шинэ ерөнхийлөгч
2017/07/13 202.9.43.238
Zochin
Шинэ Ерөнхийлөгч маш үнэ цэнэтэй үг хэлсэн байна, амжилт хүсье.үзэн ядсан дайсан бага, найз нөхөд олон болтугай!Амжилт хүсье.
2017/07/13 202.179.31.35
Зочин
Бусниулж эвдрэлцүүлсэн хүн харин өөрөө эвлүүлж нэгтгэдээ. Морин дээрээс дэлхийн талыг эзэлхэд амархан, мориноос буугаад төр улсаа эмхлэхэд хэцүү гэдэг үнэн үг байх шүү.
2017/07/13 139.5.217.71
зочин
гутамшиг болсон хулгай ч төрийн тэргүүнд ийм луйварчинг томилох гэж дээ. сонгууль өгөх ёстой хүмүүсийн 32,8 тэнэгүүдээс сонгогдсон муу луйварчин
2017/07/13 66.181.177.218
irgen
saihan naadam bolloo
2017/07/13 62.167.114.16