8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөрхангай аймагт цусан халдварт өвчин гарчээ

2016-01-08 18:56:00

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтан тал багийн Олон дов гэдэг газарт өвөлжиж буй малчны хотонд цусан халдварт өвчин  гарч мал үхсэн байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд тус айлын сарлагийн хоёр тугал үхсэн бөгөөд дээж авч шинжлэхэд тугалнууд цусан халдварт өвчнөөр үхсэн болох нь мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Цусан халдвар гэх уг өвчин нь үхэр, хонь, ямаа, адуу, гахай, тахиа, шувуу зэрэг амьтанд "pasteurel- la multocida" гэх бичил биетэн халдварлан, эд эрхтэнд нь цусархаг болон үжилт үрэвсэл үүсгэдэг аж. Үүнийг цусан халдвар гэдэг бөгөөд цусанд орсон үүсгэгч олширч, элэг, бөөр, дэлүүг гэмтээж малыг 12-36 цагийн дотор үхүүлдэг халдвар өвчин юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл