8o
Улаанбаатар хот
mobile menu

66 хүүхэд төөрснийг эцэг, эхэд нь хүлээлгэж өгчээ

2017-07-12 13:57:00

Цагдаагийн алба хаагчид баяр наадмын өдрүүдэд 66 хүүхэд төөрснийг эцэг, эхэд нь хүлээлгэж өгсөн байна. Тодруулбал, долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Хүй долоон худагт 8, Төв цэнгэлдэх хүрээнд 24, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Улаанбаатарын үдэш” цэнгүүний үеэр 34 хүүхэд төөрснийг бүртгэж эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгчээ.

Иймд иргэдийг нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөх, болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлж, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд төөрсөн, төөрсөн хүүхэд олсон тохиолдолд 102 тусгай дугаарын утсанд холбогдохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment