8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбай, шагайн асарт зочиллоо

2017-07-12 11:30:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлүүлсэн юм. Мөн сурын талбайд зочилж эрхий мэргэн харваачид, тэнд хуран цугларсан наадамчин олонтой мэндчиллээ.

Сурын талбайд зочлох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч наадамчин олонд хандаж “Би Ерөнхийлөгчийн тангаргаа өргөөд  үндэсний их баяр наадмаа нээлээ. Сайхан наадацгаагаарай. Баярлалаа, та бүхэнд” гэв. 

Үүний дараа тэрээр шагайн асарт саатаж шагай харвалаа. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч шагайн харваачдад мэндчилгээ дэвшүүлж, сайхан наадахын ерөөл дэвшүүлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл