8o
Улаанбаатар хот
mobile menu

Рейлбус 500 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ

2017-07-11 11:00:00

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хот доторхи болон хот орчмын/ 82 чиглэлд их багтаамжийн 654, зуслангийн гурван чиглэлд их багтаамжийн тав, нийт 654 автобус ажиллана. Мөн баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд Амгалангаас Давааны зөрлөг хүртэл Рейлбус 500 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ.

Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, долдугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу МУБИС-ийн баруун тал буюу “Улаанбаатар” зочид буудлын автобусны зогсоолоос 08:00 цагаас  их багтаамжийн 20 автобус, 20 минут тутамд, 3, 4-р хороолол, 7 буудал, Таван шар, ХМК, Офицеруудын ордны зогсоолуудаас тус бүр дөрвөн бага багтаамжийн автобус /нийт-20/ “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ.

Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх-Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт гурван автобус наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment