
Үндэсний их баяр наадмаар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2017 оны долдугаар сарын 10-ны даваа гарагийн ажлын өдрийг 2017 оны долдугаар сарын 16-ны ням гарагийн амралтын өдөрт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар гаргасан.
Үүнтэй холбоотойгоор Гадаадын иргэн, харьяатын газар 2017 оны 7 сарын 07-15-ны өдрүүдэд ажиллахгүй болохыг мэдэгдэж байна. Иймд гадаадын иргэн, тэдгээрийг уригч хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагууд дээрх амралтын хугацааг анхаарч ажлаа зохицуулахыг хүсье.



