8o
Улаанбаатар хот
mobile menu

Буриад сурын харвааны цэц мэргэд тодорчээ

2017-07-10 12:50:00

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өчигдөр Буриад сурын харваагаар үргэлжиллээ.
 
Буриад сурын харваанд нийт 152 харваач оролцсоноос “Хангарьд” спорт хорооны харваач, спортын мастер Н.Өлзийхутаг 61 онож түрүүлэн улсын мэргэн цол хүртжээ.
 
Хоёрдугаар байрт “Андууд” багийн харваач Э.Батсүх 60 онож, гуравт Ховд аймгийн залуу харваач Ч.Жаргалсайхан, дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Овор сумын харьяат Б.Ганбаатар, тавд Буриад сурын улсын мэргэн З.Ариунбат нар тус тус шалгарлаа.
 
Харин эмэгтэй харваачдаас Алдар спорт хорооны залуу харваач Б.Баярчимэг 61 онож түрүүлэн улсын мэргэн цол хүртсэн байна.  Хоёрдугаар байрт Үндэсний сурын даян мэргэн, Буриад сурын Спортын мастер Д.Эрдэнэтуяа 58 онож  шалгарчээ.
 
Гуравт Буриад сурын улсын мэргэн Э.Оюунжаргал нар, дөрөвт Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач С.Өлзийжаргал, тавд спортын мастер Ч.Гандаваа нар тус тус шалгарав.

Мөн шинээр Буриад сурын спортын мастер тав, дэд мастер тав төржээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл