8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сард халуун ус хязгаарлах хуваарь

2017-07-10 10:00:00

УБ Дулаан сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбогдон Нийслэлийн иргэдийн халуун усыг зуны цагт 7-14 хоног тасладаг билээ.

Энэ жилийн хувьд халуун усыг олон хоногоор таслахгүй хэмээн Нийслэлийн захиргаанаас амласан бөгөөд хамгийн ихдээ 7 хоногоор таслах ажээ.

Энэ долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд Оргил Рашаан сувилал, Төв цэнгэлдэх, 120 мянгат, Жаргалан, Нархан хотхон, Баянмонгол, Олимп хороолол, Шинэ Монгол сургууль, 13-р хороолол ДДТ-26,27-оос хангагддаг хэрэглэгчдийн ;

Долдугаар сарын 24-28-ны өдрүүдэд УБ Палас, 10-р хороолол, 3-р эмнэлэг, 1-р хороолол орчмын хэрэглэгчдийн ;

Долдугаар сарын 31-ээс наймдугаар сарын 4-нийг хүртэл Цирк, 31-р сургууль, Үзэсгэлэн худалдаа, Япон ЭСЯам, ''Шүрэн'' зочид буудал, Шинэ үе сургууль, 21-р сургууль, Бөхийн өргөө, 13-р хороолол ДДТ – 24,25-аас хангагддаг хэрэглэгчид болон Сансар 12, 15-р хороолол орчмын айлуудын халуун усыг 5 хоногын хугацаатайгаар  тус тус таслах ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл