8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч тангараг өргөнө

2017-07-10 09:20:00

УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр  “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр захирамж гаргалаа.

Эхний захирамжид Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2017 оны долоодугаар  сарын 10-ны өдөр өнөөдөр зарлан хуралдуулж,

1. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл

2, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэхээр заасан байна.

Уг тогтоолд ээлжит бус чуулганыг 10-ны өдрийн даваа гарагийн 09.00 цагт эхлэхээр товложээ.

Хоёр дахь захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулан байгуулжээ.

Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллах бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Эрдэнэбат, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, С.Эрдэнэ нарын хүмүүс багтжээ.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Тэнэг
Түүхэнд байхгүй хар мөр үлдээсэн, гүтгэсэн, нууц бичлэг хийсэн, доромжилсон, гэмт хэргийн шинжтэй хүн тэргүүн болсон анхны анхны муу сонгууль боллоо. Женко болимоор юм, энэ суудал тохирохгүй л болвуу.
2017/07/10 202.9.43.238