8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-01-08 17:57:00

10.30 цагт: Хотын захиргаа Харвардын Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа харилцан санал солилцох уулзалт  НЗДТГ-ын Б танхимд болно.  Утас: 91040607

10.50 цагт: “Монгол шуудан” ТӨХК хувьчлагдан нийт хувьцааны 34 хувийг олон нийтэд санал болгож буй анхдагч зах зээлийн арилжааг нээх ёслолын үйл ажиллагаа  Монголын хөрөнгийн биржид болно. Төрийн өмчийг олон нийтэд нээлттэй хувьчилж буй энэхүү анхдагч зах зээлийн арилжааны нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа, “Монгол шуудан” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга О.Сэр-Од, Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан, “Гаүли ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал ХАН ГЮ БУН нар оролцно.  Утас: 88116173

11.00 цагт: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас 2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний (тендер) талаар мэдээлэл хийнэ. /Хаяг: Дашчойлон хийдийн ард, Гаалийн ерөнхий газрын дэргэд/ Утас: 99083216, 70111090

11.00 цагт: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дэслэгч Генерал, төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн Жамбын Жамъян агсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа мэдээлэл хийнэ. Арга хэмжээ Одон орон геофизикийн судалгааны төвд болно.

11.00 цагт: МҮЭ-ийн холбоо өөрийн байрандаа хэвлэлийн бага хурал зарлаж байна. Өнгөрсөн онд хийсэн чухал ажлууд, энэ онд хийх томоохон ажил болон ҮЭ-ийн татварыг зогсоосны улмаас гарч буй хохирлыг нэхэмжлэх болсон талаарх мэдээллийг сэтгүүлчдэд хүргэнэ. Утас:99027019, 88007709

11.00 цагт: НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Гааль, Татварын Ерөнхий Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбооноос хамтран олон нийтэд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал ГТЕГ-ийн байрны 7 давхарт болно.

12.00 цагт: АСЕМ-ын зочдод үйлчлэх 600 хөтөч орчуулагчийн сонгон шалгаруулалтын бүртгэлийн ажилгааны албан ёсны нээлт "Чингис" зочид буудалд болно.  Утас: 91915340

17.30 цагт: "Нийтэд Нээлттэй Онлайн сургалт гэж юу вэ?" сэдэвт танилцуулга Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд болно. Утас: 70115703

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment