8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч хэзээ тангараг өргөх вэ

2017-07-08 11:02:00

Монгол Улсын тавдах Ерөнхийлөгчийн нэр тун удахгүй тодорно. Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн санал хураалтын нэгдсэн дүнг албан ёсоор мэдээлсэнээр шинэ Ерөнхийлөгчийн нэр тодрох юм. 

Тэгвэл шинэ Ерөнхийлөгч хэзээ тангараг өргөх вэ гэдэг асуулт олны анхаарлыг ихэд татаж байна. Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх журмыг хуулиндаа ингэж заажээ. 

Сонгуулийн тухай хуульд нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш АРАВ ХОНОГИЙН ДОТОР сонгуулийн төв байгууллага Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэж заасан байна. 

Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргасны дараа Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
сайндаа гараагүй шүү, МАН-ын алдаа, мөнгө, хар пиарын хүчээр гарсан. шударга, даруухан л байгаарай.
2017/07/08 66.181.191.136
tuguldur
erguuteed bgarai bas yu zuvshuuruh uldchiv
2017/07/08 27.123.214.123
  • Recent
  • Most Read
  • Most Comment