8o
Улаанбаатар хот
mobile menu

Архи болон техникийн спиртэнд хордохоос сэргийлээрэй!

2017-07-08 09:55:00

МХЕГ-ын өгсөн мэдээгээр өнгөрсөн 6 сарын хугацаанд 8 хүн метилийн буюу техникийн спиртэнд хордсоны улмаас амь насаа алджээ. Тиймээс тус газраас олон хоногийн амралтын өдрүүдээр архи болон хорт шингэн хэрэглэхээс сэрэмжлүүлж байна.

Техникийн спирт нь маш хортой, архи болон этилийн спиртээс өнгө, үнэрийн хувьд ялгаагүй байдаг. Ердөө 100 грамм цэвэр техникийн спирт нь үхэлд хүргэх аюултай байдаг. Хордсон үед ходоод зангирч, огиулах, толгой эргэх, шүлс их ялгарахаас гадна амнаас цагаан хөөс сахардаг. Эмчлэхгүйгээр 2-3 хоногийн дараа сохрох аюултай. Архи болон этилийн спиртээс ялгаагүй тул гэрийн нөхцөлд шатааж таньж болдог. 

Жишээ нь техникийн спиртийг шатаахад ногоон дөл гардаг бол этилийн спиртийг шатаахад цэнхэр дөл гардаг. Хордсон тохиолдолд яралтай түргэн тусламж дуудах, түргэн иртэл хүнсний содыг усанд найруулж уун бөөлжих хэрэгтэй. Манай улсын иргэд  гол төлөв этилийн спирттэй андуурч хэрэглэх, шар тайлах зорилгоор хэрэглэж хохирдог байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment