8o
Улаанбаатар хот
mobile menu

СЕХ саналаа өгсөн сонгогчдод бүртгэлийн хуудас олгохгүй байх шийдвэр гаргажээ

2017-07-07 12:23:17

Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны санал хураалтын үеэр саналаа өгсөн сонгогчдод бүртгэлийн хуудас өгч байсан юм. Харин өнөөдөр явагдаж байгаа дахин санал хураалтад оролцож саналаа өгсөн иргэдэд бүртгэлийн хуудас олгохгүй байна. Сонгуулийн ерөнхий хороо ийм шийдвэр гаргасан бөгөөд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хэсгийн хороодод ажиллаж байгаа албан хаагчиддаа сонгогчдод бүртгэлийн хуудас олгохгүй байх чиглэл өгчээ. Анхан шатны санал хураалтын үеэр саналаа өгсөн сонгогчдын бүртгэлийн хуудсыг худалдаж авч байна гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо ийм шийдвэр гаргасан юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment