8o
Улаанбаатар хот
mobile menu

“Дээлтэй Монгол” наадмын үеэр хамгийн том Хүннү дээлийг дэлгэн үзүүлнэ

2017-07-06 11:44:59

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоор энэ сарын 10-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.

Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадмын талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийлээ. “Дээлтэй Монгол” наадмын үеэр дараах арга хэмжээ зохион байгуулагдана. Үүнд:

•Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал

•Ардын урлагийн тоглолт

•Үндэсний хувцасны загварын үзүүлбэр

•Хамгийн сайхан дээлтэй хос шалгаруулах зэрэг уралдаан тэмцээн

•Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа

•Уран бичлэг, уран хайчилбар, газар дээр нь дээл, малгай, бүс урлах зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдахыг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хэллээ.

Мөн энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмын үеэр хамгийн том Хүннү дээлийг дэлгэх, ёохор хатирах, эртний нүүдэлчдийн дэвсэх бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулах зэрэг арга хэмжээг шинээр нэмж зохион байгуулахаар болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл