8o
Улаанбаатар хот
mobile menu

ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД: Даатгалаа төлөөгүй жолоочийн бичиг баримтыг хураана

2017-07-06 10:54:38

Энэ сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар замын хөдөлгөөний зөрчилтэй холбоотой дөрвөн хуулиар зохицуулалт хийхээр болжээ.
 
 -Жолоочийн хариуцлагын даатгалаа төлөөгүй жолоочийг Замын цагдаагийн алба хаагчид хяналт шалгалтаар илрүүлээд, арга хэмжээ тооцдог байсан бол хуулийн шинэ зохицуулалтаар бичиг баримтыг шууд хурааж авна
 
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зохицуулдаг байсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөх болгонд торгуулийн хэмжээ хэлбэлздэг тул Зөрчлийн тухай хуулиар энэ шийдвэрийг нэгжид шилжүүлсэн байна. Нэг нэгж нь 1,000 төгрөгтэй тэнцэх юм.  Ингэснээр зам тээврийн осол үйлдсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 100 нэгж буюу 100,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.
 
-Баривчлах шийтгэлийг 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх болон жирэмсэн эмэгтэйчүүдийг нэг хоногийн 15 нэгжээр тооцож, баривчлахгүй байхаар Зөрчлийн хуульд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, 15 мянган төгрөгөөр торгоно гэсэн үг.  Харин зам тээврийн осол нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээний биш байвал 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох юм байна.
 
-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж хөдөлгөөнд оролцсон тохиолдолд нэг жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасна. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрх нь хасагдсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 7-30 хоног баривчилна. Үүний зэрэгцээ албадан сургалтад хамруулахаар болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энэ бол хүнд суртал мөн тэгээд заавал цагдаа хураах гэж цагдаа ямар могойд барих мод уу эсвэл даатгал татварын дор байдаг байгуулаг юм уу
2017/07/06 202.21.113.110
unen
daatgal gol um u tatvar chuhal um u tatvar bol zaaval tuluh estoi daagal bol sain duriin hereg.........
2017/07/06 202.179.25.240
Ganaa
Daatgalaa tolno uu bnuu ymar hamaa bnaa zugeer tatwaraa tolood zamiin hodolgoondoo soyolt durmee bieluuled ywj bhad boloo ym bishuu
2017/07/06 202.70.46.214