8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмын түрүү бөхийн бай шагналын талаар мэдээлэл хийнэ

2017-07-06 08:41:04

09:00 цагт: Улаанбаатар хотод ирэх наймдугаар сард зохион байгуулагдах Монгол туургатны хүүхдийн их наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчдын сонгон шалгаруулалт спортын төв ордны А зааланд болно.

09:45 цагт: Засгийн газраас хэрэгжүүлж буй “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Гялс анагаах ухааны төвийн “Элэгний С вирүсийн ачаалал тоолох” шинжилгээний сорьцыг хөдөө, орон нутгаас буухиа шуудангаар эрсдэлгүй, шуурхай хүргэх үйлчилгээг Монгол шуудан ХХК хамтран хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан санамж бичигт гарын үсэг зурна. Хаана: Монгол шуудан ХХК-ын байранд

10:00 цагт: Туушин зочид буудлын хурлын танхимд уул уурхай, эрчим хүч, барилгын салбарын шинэ техник, бүтээлүүдийг танилцуулах олон улсын шилдэг инженерүүдийн уулзалт болно.

10:00 цагт: Шадар сайд Төв цэнгэлдэхэд Наадмын бэлтгэл ажилтай танилцана.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт: Нийслэлийн Аялал жуулчлалын газраас "Дээлтэй Монгол" наадмын талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: НЗДТГ, Тоёота моторс хамтран баяр наадмын түрүү бөхийн бай шагналын талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо мэдээлэл хийнэ.

11:00 цагт: 60 жилийн түүхтэй Чингис хаан Олон улсын нисэх буудал Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсаныг гардуулна. Хаана: Чингис хаан Олон улсын нисэх буудал
 
11:00 цагт: Онцгой байдлын ерөнхий газраас сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.

11:00 цагт: Хөвсгөл далайн эрэгт электроник хөгжмийн хамгийн том шоу наадмыг баярын өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Электроник хөгжмийн шоуг “Look show“ ХХК, “Хөвсгөл аймгийн ЗДТГазар болон “Хөвсгөл аймгийн Драмын театр”-ын дэмжлэгтэйгээр “Ashihai Trave” жуулчны баазад энэ сарын 10-17-ны өдрүүдэд гурав дахь жилдээ зохион байгуулна.

Энэ талаарх дэлгэрэнгүйг мэдээллийг өнөөдөр “Live conference center”-т болох хэвлэлийн бага хурлын үеэр өгнө.

12:00 цагт: Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" ХХК 2017 оны зургадугаар сарын Орон сууцны үнийн индексийн тооцооллыг танилцуулах хэвлэлийн бага хурал Монголбанкны байранд болно

MN-Мэдээллийн төвд

12:00 цагт: Архидан согтуурахын эсрэг тэмцлээр нэгдсэн “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”, “Эрүүл идэвхтэй амьдрал клуб”, “Сэтгэлийн хөгжил”, “Амьдралын зөв шийдэл” зэрэг ТББ-аас архидан согтууралт, түүнээс шалтгаалсан нас баралт, гэмт хэрэг, сэтгэцийн эмгэг ихсэж насны хувьд улам залуужиж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
 
"Гэр бүлийн хүчирхийлэл ажлын байранд үзүүлж буй сөрөг нөлөө" үндэсний форум МҮЭ-ийн холбооны хурлын танхимд болно. Холбоо барих утас: 99027019

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл