8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

2017-07-06 08:37:40

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд сар бүр олгох зорилтыг тусгасан. Уг зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын 2017 оны төсөвт 660  мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр олгохоор 161.5 тэрбум төгрөгийг тусгаад байгаа юм. Эхний ээлжинд хүүхдийн мөнгийг амьжиргаа багатай зорилтот өрхийн 660  мянган хүүхдэд сар бүр 2017 оны зургадугаар сарыг дуустал олгоод байгаа билээ.

Тэгвэл эдийн засгийн өсөлтийн үр дүнд 2017 оны төсвийн орлогын төлөвлөгөө давж биелэн төсвийн зорилтот үзүүлэлтүүд сайжрах төлөвтэй байгааг харгалзан Засгийн газраас Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрт мөнгийг нь олгохоор шийдвэрлэсэн.

Үүний дагуу өчигдрөөс /07.05/ эхлэн хүүхдийн мөнгөө аваагүй байсан 400 мянга орчим хүүхдийн 2017 оны I-VII сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгож эхэллээ. Өөрөөр хэлбэл,  мөнгөн тэтгэмжээ аваагүй байсан хүүхэд бүрийн 140 мянган төгрөгийг өмнө нь авч байсан арилжааны банкны дансаар нь дамжуулан шилжүүлсэн байна. Ингэснээр бүх хүүхэд мөнгөө авах боломж бүрдэж буй юм.

Өнгөрсөн хугацаанд шинээр төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эцэг, эх нь өөрт ойрхон арилжааны банкинд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлж хүүхдийн мөнгөө авах боломжтой аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЭРКА
Төрийн хишиг гээд л хүрт.
2017/07/06 122.201.22.195
bi
ene bol tseverhen avilgal ym bishyy
2017/07/06 203.91.117.8
Saraa
Barag jil avaagui sh dee yagaad 7 sariin mongo ogch bga yum be nohoj ogno gesen sh de
2017/07/06 202.21.101.174
zochin
2016 omii 7. 8 saraas hoish avaagui sh dee tegeed 5 sariin mongiig ni hezee ogohiin be
2017/07/06 202.21.101.174
Medee
Saihan medee bn shuu
2017/07/06 122.201.23.122
zochin
2017oni 4sard 18nas hursen huuhded tuunees umnuh olgogdoogui mungiig nuhuj olgoh uu
2017/07/06 202.131.232.150