8o
Улаанбаатар хот
mobile menu

Осолдсон “Ми-8”-ын хар хайрцгийг ОХУ руу илгээжээ

2016-01-08 08:38:00

Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Ми-8” нисдэг тэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ. Ослын улмаас албан үүргээ гүйцэтгэж явсан 37 настай ахмад Б амиа алдсан бол хамт явсан 10 албан хаагч гэмтэж Батлан хамгаалах салбарын алба хаагчдын эмнэлэгт эмчлүүлж буй.

Тэгвэл ослын шалтгааныг тогтоохоор Зэвсэгт хүчний жанжин штабын ажлын хэсэг, Цагдаа, прокурорын албан хаагчид хамтран шалгаж байгаа юм. Харин осолдсон онгоцны хар хайрцгийн мэдээллийг уншуулахаар ОХУ руу илгээсэн талаар баттай эх сурвалж мэдээллээ. Уг ослын улмаас нисдэг тэрэгт зорчиж явсан арван хүн бэртэж, нэг хүн нас барсан байдаг. Бэртсэн хүмүүс Цэргийн төв госпиталд хэвтэн эмчлүүлж байгаад гарсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Олон улсын шинжээчдээр уншуулах ёстой юм бишүү.Нисгэгчийн буруугаас биш онгоцны эвдрэл гэмтлээс шалтгаалсан осол байсан бол оросууд өөрийн үйлдвэрийн онгоцны гэмтлээс болжээ гэдгийг хэлэх болов уу.
2016/01/09 103.17.108.42