8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох боломжгүй гэлээ

2016-01-08 08:25:00

Арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээлийг зогсоосон нь олон өрхийн байранд орох зорилгыг хумиад буй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн 13 дугаар дүгнэлттэй холбогдуулж ийм шийдвэр гаргасан билээ. Тиймээс иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг зогсоохгүйн тулд УИХ-аас ажлын хэсэг гарган хуулийн төсөл боловсруулж,  жилийн 8 хувийн хүүг 5 болгох боломжтой талаар мэдээлээд байгаа. Тодруулбал  жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдан сард 512 мянган төгрөг төлдөг өрх хүү 5 хувь болсноор сард 400 мянгыг төлөх аж. Өөрөөр хэлбэл, сар бүр төлж байсан дүнгээсээ 110 мянга гаруй төгрөгөөр багасч буй юм. Гэвч албаныхан орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах боломжгүй гэдгийг хэллээ. Гэхдээ 30 хувийн урьдчилгааны 10 хувийг төрөөс даах шийдэл бас бий гэсэн. Энэ тохиолдолд улсын төсвөөс 20 тэрбум төгрөг шаардах юм байна. Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлттэй холбогдуулж арилжааны банкууд ипотекийн зээлээ зогсоосон гэдгийг дээр дурьдсан. УИХ энэ асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг цагаан сараас өмнө бүрдүүлэх юм байна. Энэ хүрээнд уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийнхэн өнөөдрийн хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлэх аж. Дашрамд дуулгахад, 2013 оноос хойш 78 мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагдсаны 40 мянга гаруй нь шинээр орон сууцтай болжээ. Үлдсэн хэсэг нь арилжааны банкны хүүгээр буюу жилд дунджаар 18 хувийн хүү төлж байсан орон сууцны зээлээ 8 хувь руу шилжүүлсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ядаж 5% болчихвол ямар их хэрэгтэй байнаа. Сар ядаж саяыг биш 700-800 болгочуул
2016/01/09 103.17.108.42
НАНДИН
Урьдчилгааг 20 хувь болгоод хүүг 5-6 болгоход боломжийн болно ДОО ХҮМҮҮСЭЭ
2016/01/09 103.17.108.42
10 хувь яах вэ 8-5%болгочих
2016/01/08 103.17.108.42
MBSO
Huug ni buuruul,uridchilgaag ch buuruulah heregtei,utaanaas l hurdan salah heregtei sh dee,gol ni eruul mend
2016/01/08 103.17.108.42
ZOCHIN
Yaj ch bodson 10n hyvi bolgoh ymarch bolomjgyi. Harin huug byyryylah bolomjtoi. Manai mongol shig ondor huutei gAZAR HAANA CH BGYI.
2016/01/08 103.17.108.42