8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэмт хэргийн золиос болохгүй, сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

2016-01-08 07:58:00

Төрийн албан хаагчийн нэрийг барьж жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг залилсан хэрэг удаа дараа гарчээ. Тодруулбал, Нийслэлийн засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаярын нэрийг барьж Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Хэнтий, Булган, Дархан-Уул, Төв зэрэг аймгуудын сумдаар явж залилан хийсэн нь тогтоогдсон байна.  Залилагч этгээд 2014 оноос эхлэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд шалгарсан тул гаалийн хураамж төлөх шаардлагатай байна гэж худлаа хэлж иргэдээс мөнгө шилжүүлж авсан нь тогтоогдсон байна. Мөн дээрх этгээд нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа дахин ийм үйлдлээ давтжээ. Тиймээс иргэдэд энэ мэт гэмт хэргийн золиос болохгүй, сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл