8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хайр нь бүтээгүйн улмаас өсвөр насны хоёр охин амиа хорлож, зэвсэглэсэн хоёр цэрэг оргосон өдөр

2016-01-07 18:33:00

Өнөөдөр болсон үйл явдлын тоймлон хүргэдэг Монголын нэг өдөр булан уншигч танд хүргэж байна. Ажлын ачааллаас болж өнөөдөр эх оронд өрнөсөн үйл явдлын талаар мэдээлэл авч чадаагүй бол та манай өнөөдрийн буланг уншаарай. Өнөөдөр Сэлэнгэ аймагт байрлах цэргийн ангиас хоёр цэрэг зэвсэглэж оргож, хүүхдээ орцонд үлдээсэн эх хүүхэдтэйгээ уулзаж, хайр нь бүтээгүйн улмаас өсвөр насны охид амиа хорлосон зэрэг өнөөдөр болсон үйл явдлыг та Chuhal.mn сайтаас илүү дэлгэрэнгүй  унших боломжтой.


  Үйлчлүүлэгчээ “худалдаж”,  мэргэжлийн ёс зүйгээ алдсан Батзаяа” дахин “хар гэрт”

 


Олон улсын бизнесийн хууль болон хуулийн фирмүүдийн чансааг илэрхийлдэг томоохон хоёр товхимолд Монгол Улсын таван фирм багтсан талаар хэдэн жилийн өмнө шуугиж байлаа. Тухайлбал, “Ананд ба Батзаяа эдвокатс” фирмийг нэр нөлөө бүхий товхимлууд Монголоос сонгогдсон фирмүүдийн тэргүүнд санал болгосон, энэ судалгааг Их Британийн “Chambers and Partners” байгууллагаас жил бүр эрхлэн гаргадаг хэмээн их л сайхан зүйлийн талаар мэдээлж байв. Гэвч энэ үед тус хуулийн фирмийн захирал нь татвараас зайлсхийсэн, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэсэн хоёр зүйл ангиар шалгагдаж, хоёр ч удаа аавын хаалга татна чинээ хэн санах билээ.Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд шилдэгээр нэрлэгдэж байсан “Ананд ба Батзаяа эдвокатс” фирмийн талаар үүнээс өөр сайн мэдээ дуулдсангүй. Тус хуулийн фирмийн захирал Б.Батзаяа мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн, үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг бусдад худалдсан гээд л байж болох хамгийн муу мэдээллүүд түглээ. Ямар сайндаа л тэднийг хуулийн хүрээнд хэрхэн хулгай хийх талаар албан тушаалтнуудад зөвлөдөг, гэмт хэрэг хийчихээд хэрхэн гэм, зэмгүй мэт мултрах талаар аргыг зааж өгдөг хэмээн шуугихав. Алдартай хуулийн фирм, зартай луйварчин болон хувирах нь тэр. Нийгэмд нэртэй өмгөөлөгч зартай хэрэгт холбогдсон нь олон хvний анхаарлыг татаад зогсохгүй Б.Батзаяа гэж яг хэн юм бэ гэсэн асуулт хариултаа хайсаар... Тэрбээр өмнө нь МАН-ын бага хурлын гишүүн, мөн МАН-ын дэргэдэх “Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишvүүн байжээ.Энд дарж уншина уу


Хайр нь бүтээгүйн улмаас өсвөр насны хоёр охин амиа хорложээ

Сүүлийн үед нийгэмд иргэдийг цочирдуулж нийгмийг түгшээсэн жигшүүрт хэргүүд ээлж дараалан гарах болсон. Тэгвэл энэ сарын 5-нд өсвөр насны охид амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Хэргийг тодруулбал Нэгдүгээр сарын 5-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, бидний мэдэх Хархорин захын ойролцоох орон сууцанд 14-15 насны хоёр охин ороолтоороо хүзүүгээ боон, боомилж нас барсан байна. Охидын амиа хорлосон байрны 12 давхар нь дулааны шугам хоолой төмөрнөөс ороолтоороо өөрсдийгөө боомилсон байжээ. Уг хэргийг анх найз охинтойгоо уулзахаар болзсон газраа ирсэн байсан хүү анх харжээ.Энд дарна уу

 

“Агар Арвижих” компанид хууль хэзээ үйлчилдэг болох вэ?


“Хямралтай байгаа салбаруудын нэг бол барилгын салбар. Хэчнээн хямралтай байгаа ч өндөр өртөг бүхий тансаг зэрэглэлийн хотхонууд шил дараалан баригдаж ашиглалтад орсоор байна. Олон барилга баригдаж, олон иргэн ажлын байраар хангаж байгаа нь сайшаалтай. Гэвч эдгээр барилгуудад аюулгүй ажиллагааны дүрэм баримтлаагүйгээс болж эрдэнэт хүний амь нас эрсдэх тохиолдол цөөнгүй гарч байгаа.  Жилийн жилд энэ төрлийн осол аваарын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй гардаг. Шинэ он гараад хэдхэн хонож байгаа боловч энэ төрлийн осол  бүртгэгджээ. Тухайлбал ХУД 11-р хороо, Зайсан хороолол, Дүнжингаравын гудамжинд "Astra villa" орон сууцны хотхоны барилга дээр осол гарчээ. Тодруулбал туслах ажилчин залуу ажлаа хийж байх үедээ гэмтэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж ирсэн байна. Баянзүрх дүүргийн 24-р хороонд оршин суух 22 настай И-гийн гэмтсэн хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.ар Арвижих” компанид хууль хэзээ үйлчилдэг болох вэ?Энд дарна уу

Охиноо хаясан ээж охиноо авах хүсэлгүй байна хэмээн мэдүүлжээ

Өнгөрсөн сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг.Мэдээллийн дагуу цагдаагаас хүүхдээ орхисон ээжийг эрэн сурвалжилж, шалгалтын ажиллагаа явуулж эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Д гэгч нь өөрийн 1 ой 7 сартай охиныг орхиж явсан болохыг илрүүлэн шалгаж байгаа. Охины ээжийг цагдан хорьжээ. Тэрбээр “Амьдрал хүнд хэцүү учир хүүхдээ өсгөж тэжээж чадахгүйн тулд орцонд унтуулж орхисон. Тэгээд ч Энд дарна уу


Оргосон цэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хилийн цэргийн 0101-р ангиас энэ сарын  сарын 6-ны өдрийн 11:50 минутад “Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан Б, Г нар нь хилийн манаанаас бууж ирээгүй оргосон байж болзошгүй тус алба хаагчид тус бүртээ 25 сум бүхий АКМ байлдааны галт зэвсэгтэй яваа” гэсэн мэдээлэл цагаадгийн байгууллагад ирсэн байна. Улмаар тэднийг баривчлахад ЦЕГ-ын удирдлага, ХХЕГ-ын удирдлагатай шуурхай мэдээлэл солилцон хамтран ажилласан бөгөөд Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд ажилласан байна.Энд дарна уу

 

107 Монгол иргэд гадны оронд ял эдэлж байна


2015 оны байдлаар гадаадын 13 улсад нийт 107 монгол иргэн ял эдэлж байна. Өршөөлд хамруулах талаар Гадаад хэргийн яам  Хууль зүйн яамтай хамтран судалж байгаа аж. Яг өнөөдрийн байдлаар өршөөлд хамрагдъя гэсэн хүсэлт манайд болоод Хууль зүйн яаманд ирээгүй байна. Ойрын хугацаанд хилийн чанадад сууж байгаа дипломат төлөөлөгчийн газруудаар  дамжуулан эдгээр иргэдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.  Энэ үеэр өршөөлд хамрагдах боломжтойгоо мэдээгүй байгаа зарим иргэдэд мэдээллийг хүргэж, өршөөлд хамрагдах хүсэлтэй байгаа эсэхийг нь тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.  
 

Хүүхэд зодсон цэцэрлэгийн тогоочийг цагдан хорьжээ

Дундговь аймгийн "Оюуны хөгжил" цэцэрлэгийн тогооч ой  хүрээгүй хүүхдийг хэрцгийгээр зодож, гэмтээсэн хэрэг гарсан.  Тэрээр хүүд хоол өгөхдөө олон удаа алгадаж, шалан дээр асгасан хоолыг ам руу нь хүчээр хийж байгаа нь бичлэгийг Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил болгосон байдаг. Хэргийг цагдаагийн байгууллага цэцэрлэгийн тогооч Ж.Отгонтөгст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байсан. Тэгвэл Ж.Отгонтөгсийг өнгөрсөн хугацаанд гадуур байцааж байсан бол саяхан цагдан хорьсон байна. Хэрвээ түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 3-5 жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай.

БНХАУ-тай ялтан солилцоно

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хонг Конгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газрын хоорондын хэлэлцээр болон Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хонг Конгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт олголоо.Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн Хон Конгт одоогийн байдлаар Монгол Улсын 127 иргэн байнга оршин сууж байна. Гэмт хэрэгт холбогдон сэжигтнээр саатуулагдан шалгагдаж буй 2, шүүхээр ял шийтгүүлэн хорих ял эдэлж буй 21 иргэн байна.Хэлэлцээр байгуулснаар хоёр талын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах боломжтой болно. Мөн эх орондоо ял эдлэхийг хүссэн, Хон Конгт ял эдэлж буй Монгол Улсын иргэдийг шилжүүлэн ирүүлэх ажлыг тодорхой журмын дагуу цаг алдалгүй гүйцэтгэх боломжтой болох юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bi l lam mongoliin neg ch huulich emch nart itgel uzuulj zuvulguu avahgui
2016/01/07 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment