8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр өдөр архи согтууруулах ундаа худалдахгүй

2017-07-05 13:35:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн дахин санал хураалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.

Захирамжаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу долоодугаар сарын 06-ны өдрийн 00.00 цагаас  08-ны өдрийн 00.00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоохыг үүрэг болгов.

Мөн зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу долоодугаар сарын 07-ны шилжүүлэхийг үүрэг болгосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hook
Ene tsag udur deeree todorhoi zahiramj gargahad yaadag bnaa. Odoo medrel tsagdaa nar n bokoogui bhad horoliotoi geed duuschihsan bhad duusaagui geed medrelteed unana daa. 26- 28 nd bas buun budilsan
2017/07/05 139.5.218.190
kk
beld gej ertnees medeellee l gej oilgoloo thank.s
2017/07/04 202.179.24.146
  • Recent
  • Most Read
  • Most Comment