8o
Улаанбаатар хот
mobile menu

Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Ч.Ганбат АНУ-ын иргэн болжээ

2015-11-18 09:49:00

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа өнгөрсөн баасан гаригт батлан даалтаар суллагдсан билээ. Түүний холбогдсон хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас мэдээлэл өгөх боломжгүй ч Б.Батзаяа өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан үнэн мөн нь тогтоогдох байх хэмээжээ. Тэрбээр “баярлалаа....Эрхээ хязгаарлуулан хоригдож байх үед сайхан сэтгэгдэл бичиж, халуун дулаан урмын үгтэй мессэж илгээж үлдээсэн нөхдөдөө чинь сэтгэлээс талархаж байна. Өчигдөр орой шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарч ирсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир нэг хэсэгтээ гэрээс холдохгүй, элдвийг ярьж бичихгүй байх ёстой гэж байгаа...Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад үгүй билээ, удахгүй үнэн мөн нь тогтоогдох нь лавтай. Бүхний хамгийн шударга шүүгч цаг хугацаа...” хэмээн мэдэгдсэн.

0

Мөн түүнчлэн “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнийг өнгөрсөн амралтыг өдрөөс эхлэн интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн болон мөнгө угаасан хэргээр шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон “Sam­sung CT”-ийн захирал нарын хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан юм. Улмаар мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан тул ийнхүү эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байна. Тэрбээр Австралид сурч байсан бөгөөд тэнд байсан монголчуудаас холбоогоо таслан сураггүй болжээ. Гэвч тус улсын хилээр гараагүй байгааг нь тогтоосон байна. Цагдаагийнхан түүнийг сургуулиас нь ч, оюутны байрнаас нь ч олоогүй байна. Түүнийг эрэн сурвалжлахаас өмнө “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбатыг Интерполынхон хайж эхэлсэн. Америкт байгааг тогтоосон байна. Тэрбээр Сингапураас БНСУ руу, тэндээсээ АНУ руу АНУ-ын иргэний үнэмлэхээрээ нэвтэрсэн болох нь тогтоогдсон байна. Монголын хилээр гарахдаа л монгол паспорт ашиглаж, цаашаа зөвхөн АНУ-ын паспортоор гарснаас үзэхэд хууль бусаар буюу давхар харьяалалгүй оронд тусгайлан давхар харьяаллын эрх эдэлдэг байсан нь тогтоогдоод байгаа аж. Өөрөөр хэлбэл Ч.Ганбатын хувьд АНУ-ын иргэн болж, түүнийг баривчлан шалгахад хүндрэлтэй болох нөхцөл шалтгаан үүсчээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хулгайлаад л ирнэ биз дээв
2016/03/22 103.17.108.42
Хулгайлаад л ирнэ биз дээв
2016/03/22 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment