Дорнод аймгийн "Дорнын Их Гэгээ" компанийн хамт олонд баярлалаа гэж хэлье. Учир нь тус байгууллагын хамт олон харангадаж үхэж байгаа зээрнүүдийг аврах сайн үйлсийн ажил хийж байна. Тэд хоорондоо 10 км зайтай 2 усан сан хийсэн байна. Газрын тосны 19, 21-р талбайгаас тус тус 30-40 км зайд нийт дөрвөн усан сан байгуулсан байна. Эдгээр усан сан нь өргөөшөө 3-6 метр, уртаашаа 15-23 метр бөгөөд гүн нь 50 см орчим аж. Нэг усан санд дунджаар 30тн орчим ус орж байгаа гэнэ. Эдгээр усан сангаас гадна талд тогтсон цөөрмийн усны түвшинг нэмэгдүүлэхээр мөн худгаас ус зөөвөрлөж хийж байгаа аж.
Сайн үйлс бүхэн нь арвижих болтугай.