МАН-аас Тусгаар тогтнолын ордонд сонгуулийн асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд МАН-ын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаяр мэдэгдэл хийсэн юм. Уг мэдэгдэлд "МАН-аас Сонгуулийн Ерөнхий Хороонд шаардлага хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй.
МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар өчигдөр мэдээлэл хийхдээ Баян-Өлгий аймгийн санал хураалтын дүнд МАН-ыг нөлөөлсөн мэтээр ярьж байна. Тус аймгийн саналыг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна. Бид өмнө гараар тоолох шаардлага хүргүүлж байсан. Гэтэл зөвхөн 50 хувийг нь гараар тоолохоор болсон. Баян-Өлгий аймгийн саналыг гараар тоолоход намуудын төлөөллийг мөн байлцуулах хэрэгтэй. МАХН-аас нэр дэвшигч зөвхөн Баян-Өлгий аймгийн асуудлыг онцолсон учраас тухайн аймгийн саналтай холбоотой шаардлагыг хүргүүлж байгаа. Говь-Алтай зэрэг аймагтай холбоотой асуудал байхгүй" гэсэн мэдээллийг өгсөн юм.