8o
Улаанбаатар хот
mobile menu

СЕХ: Дахин санал хураалтын ирц хүрэхгүй бол сонгуулийг бүхэлд нь хүчингүйд тооцно

2017-06-28 09:46:52

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн талаар СЕХ-ноос өчигдөр гурван тогтоол гаргажээ. 

Нэгдүгээрт: Сонгогчдын нэрийн жагсаалтад 1.988.868 сонгогч бүртгэгдсэнээс 1.357.788 сонгогч буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон дүн гарлаа. Өмнөх мэдээллээр 1.978.268 сонгогч бүртгэгдсэн гэж мэдээлж байсан. Үүн дээр гадаадад оршин суугаа сонгогчдын бүртгэл буюу 7209 сонгогч нэмэгдэн орж ирж байна. Түр тэмдэглээтэй 44.000 сонгогчдоос 3388 сонгогч өөрийн хэсэг дээрээ саналаа өгчээ. Дүгнэж хэлэхэд, сонгуулийн ирц бүрдэж, нийт сонгогчдын 68.27 хувь нь саналаа өгсөн учир сонгуулийг хүчинтэй тооцсон шийдвэр гаргасан.

Хоёрдугаарт: Өнөөдөр өглөө 09.10 минутад сонгуулийн сүүлийн хэсгийн дүн ирсэн. Говь-Алтай аймгийн Цогт суманд асуудал гарсны улмаас дүн удаж ирсэн. Тодруулбал, тус суманд байдаг үүрэн телефоны мобиком, юнителийн сүлжээг зориудаар тасалсан учир 428 дугаар хэсэг дүн мэдээгээ явуулж чадаагүй. Урьд өмнө нь ийм хорлон сүйтгэх ажиллагаа болж байгаагүй гэдгийг дуулгая.Ингээд санал хураалтын дүнг СЕХ-гоор авч хэлэлцсэн. Үүнд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411.748 санал буюу 30.32 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517.478 санал буюу 38.11 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409.899 санал буюу 30.19 хувийн санал тус тус авчээ. Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн хуульд зааснаар нэр дэвшигчдын хэн ч олонхийн санал авч чадаагүй учир дахин санал хураах шийдвэр гаргалаа. 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалт долдугаар сарын 09-нд явагдахаар товлогдлоо. Үүнд хамгийн их санал авсан Х.Баттулга, М.Энхболд нэр дэвшигчид өрсөлдөнө. Харин гадаадад оршин суугаа монголчуудын саналыг ирэх сарын 04-ний өдөр авахаар тогтлоо.

Гуравдугаарт:  Хоёр дахь шатны санал хураалтын саналын хуудасны загвар, тоо, нэгдсэн дугаарыг сая баталлаа. Өнөөдрөөс эхлэн хоёр дахь шатны санал хураалтын бэлтгэл ажилд орлоо. Хамгийн гол нь дахин санал хураалтаар 50 хувь дээр + 1 санал, 50 хувь + 1 сонгогч гэсэн зарчмаар явагдана. Хэрэв үүнд хүрэхгүй бол сонгуулийг бүхэлд нь хүчингүйд тооцож, УИХ дахин сонгууль зарлана.

Дахин санал хураалтын зардлын хувьд 7.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд уг төсвийг Засгийн газраас гаргуулахаар шийдвэрлэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
. ирц хүрээд хэн нь ч санал өгсөн хүмүүсийн олонхийн санал авч чадахгүй бол шинээр сонгууль зарлана. өөрөөр хэлбэл хүчингүй хуудас олон гарна гэсэн үг.тэгээд цагаан хуудас гэсэн яриа гарчээ
2017/06/29 122.201.22.205
Болд
ӨХудаа мэдээлэл байна ш дээ Дахин санал хураалтаар ирцэндээ хүрээгүй тухан хэсгийн ороо, газруудад нэмэлт санал хураалт явуулна гэж хуулинд заасан байгаа
2017/06/29 122.201.22.24
Bold
Irts hamaagui geel yriad bna.
2017/06/28 202.9.40.246
zochin
bi lav songuuli uguugui enkhbold battulga 2 luivarching songoj bhaar uur humuus devshitel sanalaa uguhgui ekh ornoo luivarchdaas avarch bval ter mungu chuhal bish
2017/06/28 66.181.165.21
Zorig
SEX communistuudiin atgand orjee
2017/06/28 202.9.40.64
Zorig
Ene bol Enhbold negent songogdoh naidvargui bolson uchir zoriudaar songuuliig huchingui bolgoj. Nyamkagaa soih gesen communistuudiin zali meh .9 hen soguuli ugdug yum be bugd bhgui bna irts hurehgui .
2017/06/28 202.9.40.64
Ncnjfnf
Bugd huduu gadaa yavtsgaasan sanal uguh hun bhguiee 7 sard hen hotod baidiin
2017/06/28 202.70.46.221
Зочин
7.9 яаж ирц бүрдэх вэ СЕХ зориуд ингэж бна хайран 7.2 төгрөг
2017/06/28 202.9.42.22