8o
Улаанбаатар хот
mobile menu

Эцэг, эхчүүдээ АНХААРНА УУ

2017-06-28 09:20:00

Зуны аагим халуун өдрүүд үргэлжилж байна. Өнөөдөр л гэхэд гадаа 33 хэмийн халуун байх нь. Тиймээс энэ халуун өдрүүдэд үр хүүхдээ автомашиндаа битгий үлдээгээрэй гэсэн сэрэмжлүүлгийг Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эцэг эхчүүдэд анхааруулж байна. Тодруулбал гадаа 30 хэмийн халуун өдөр автомашинаа гадаа аравхан минут орхиход машин доторхи температур 70 хэм болдог байна. Энэ тоог дэлхийн олон улс оронд хэмжээд тогтоосон байдаг бөгөөд ийм халуунд машинд үлдсэн хүүхдийн тархинд 10-15-хан минутын дотор цус харвах аюултай байдаг аж. 

Хэрвээ хүүхдээ хараа хяналтгүй машиндаа цоожлоод, зуны бүгчим халуунд ажлаа амжуулж яваад, хүүхдийн эрхийг зөрчсөн, амь нас, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдолд эцэг эхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. 

Өмнөх жилүүдэд машиндаа хүүхдээ цоожилж үлдээсний улмаас бяцхан үрс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байсан тохиолдлууд гарч байв. Харин энэ жилийн хувьд онцгой байдал болон эмнэлэг, цагдаагийн байгууллагад ийм төрлийн дуудлага мэдээлэл ирээгүй байна.

Хэрвээ хүүхдээ хараа хяналтгүй машиндаа цоожлоод, зуны бүгчим халуунд ажлаа амжуулж яваад, хүүхдийн эрхийг зөрчсөн, амь нас, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдолд эцэг эхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 118-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх юм. Тиймээс халууны улирал эхэлж байгаа энэ өдрүүдэд анхаарал болгоомжтой байж, үр хүүхдээ машиндаа цоожилж, ажлаа амжуулахгүй байхыг нийт эцэг эхчүүдэд анхааруулахыг хүслээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл