8o
Улаанбаатар хот
mobile menu

Дахин санал хураалт уу, дахин сонгууль уу

2017-06-28 08:48:00

Монголчууд түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчөө дахин санал хураалтаар сонгоход хүрээд байна. Туурга тусгаар Монгол Улс 5 дахь Төрийн тэргүүнээ сонгох түүхэн сонголтыг энэ сарын 26-ны өдөр хийлээ. СЕХ-ноос сонгуулийн ирцийн талаар тодорхой цагуудад мэдээлэл хүргэж байсан ч сонгогчдын санал хангалтгүй байсаар л.  Өөрөөр хэлбэл эдгээр гурван нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогдож ерөнхийлөгч болж чадсангүй.   

Энэ нь М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар болон УИХ-д суудалтай намуудад итгэл хүлээлгэх боломжгүй, Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч болоход аль аль нь тэнцэхгүй гэсэн дүн тавьсан гэхэд хол зөрөхгүй болов уу.

Санал өгөх насны 1.9 сая сонгогчийн 1.3 сая нь буюу 66.54 хувь нь энэ удаагийн сонгууль оролцож, иргэний үүргээ биелүүлж сонголтоо хийсэн байна. Эдгээр иргэний 517478 нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад, 411748 нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод, 409899 нь МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт саналаа өгчээ. Гурван нэр дэвшигчийн хэн нэгэн нь нөгөө хоёроосоо илт давуу санал авч чадаагүй тул дахин санал хураалт явуулах тухай асуудал яригдаж эхлэв. Сонгуулийн ирцээс гадна яригдаж буй асуудал нь эдгээр гурван нэр дэвшигчдэд ард түмэн итгэл хүлээлгэх боломжгүй гэсэн дүн тавьсан явдал юм. Түүгээр ч зогсохгүй 18 мянга гаруй хүн саналын хуудсыг бөглөөгүй цагаанаар нь өгсөн гэдгийг СЕХ-ноос мэдэгдсэн. Энэ нь М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар болон УИХ-д суудалтай намуудад итгэл хүлээлгэх боломжгүй, Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч болоход аль аль нь тэнцэхгүй гэсэн дүн тавьсан гэхэд хол зөрөхгүй болов уу. 

Дахин санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн аль нь  нэг нь 50%+1 санал авч чадахгүй бол дахин сонгууль хийх дээрээ тулна.

Сонгуулийн санал нэгэнт хүрээгүй учраас хуулийн дагуу нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хоёр нь буюу М.Энхболд, Х.Баттулга нар дахин санал хураалтаар өрсөлдөхөөр болсон талаар СЕХ-ноос өчигдөр мэдэгдсэн. Дахин санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн аль нь  нэг нь 50%+1 санал авч чадахгүй бол дахин сонгууль хийх дээрээ тулна. Сонгуулийн тухай хуулийн  148.1. -т "Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй тохиолдолд анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцно" гэж заасан байдаг.  Өөрөөр хэлбэл, дахин сонгууль болвол анхан шатны сонгуулийн санал хураалт хүчингүй болно. Товчхондоо дахин сонгууль явуулсан тохиолдолд өмнө нь буюу одоо нэрээ дэвшүүлсэн М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын сонгуулийн санал хураалтыг хүчингүй болгоно. Сонгуулийн тухай хуулийн 13.2.-т "Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй" гэж тодорхой тусгаж өгч хуулиар зохицуулж өгсөн байдаг аж.  

Хэрвээ дахин санал хураалтаар дээрх хоёр нэр дэвшигчийн аль нэг нь 50%+1 гэсэн саналыг авч чадахгүйд хүрвэл иргэд дахин сонгуулийг хүсэж байгаагийн нэг илрэл. Мөн нөгөө талаасаа иргэд "сонголттой" сонгууль хүлээж байна.

Улмаар УИХ-аас дахин сонгуулийн товыг зарлаж нэр дэвшигчдээ бүртгэх ажил эхэлнэ.  Үүнтэй зэрэгцэн өнөөдөр дахин санал хураалт уу, дахин сонгууль уу гэсэн зүйлийг цахим орчинд төдийгүй учир мэдэх хүмүүсийн ярьж эхэллээ. Дахин санал хураалтаар сонгогчдын ирц хангалттай, сонгогчид үүргээ биелүүлж саналаа өгсөн ч тэд "цагаан" сонголт хийхийг үгүйсгэхгүй. Хэрвээ дахин санал хураалтаар дээрх хоёр нэр дэвшигчийн аль нэг нь 50%+1 гэсэн саналыг авч чадахгүйд хүрвэл иргэд дахин сонгуулийг хүсэж байгаагийн нэг илрэл. Мөн нөгөө талаасаа иргэд "сонголттой" сонгууль хүлээж байна.

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Bazarsadiin Jargalsaihniig namaaran garag heregtei teguul mongol uls uls shig uls bolon uur songoltgui
2017/06/28 78.196.45.81
zochin
ardiin nam ardchinsan nam manan gurvaas oor shine namuudiig songoh heregtei mongold ers shinchilel hiih shaarlagtai bolsniig haruulj bn daa ene yanzaaraa mongol ulam hetsuul boloh baihdaa
2017/06/28 78.196.45.81
Zochij
Mongolchuud bid yadarlaa yadarlaa gehed talhni mungur ulsinha yoerinhiilugchig songomoorgui l bna. Battulga gedeg mungu uilverledeg yam uu terbum terbumaar ni mashinaar zuugud davhiad taragad bga sura
2017/06/28 66.181.185.72
Zochij
MAN Ts. Nyamdorj ch yam u hen negige AN m. Amarjargal . M. Altanhuyag n. Dorligjav MAXH N.Enkhbayarig gargad ursulduulchih l de tegeed ard tumen songolto hiiged ali neg n garag l de.
2017/06/28 66.181.185.72
lll
songuuli mash bohir bolloo.gujir gutgelegees ehluuleed JENKO gh hun sanal hudaldaj avsan,ard tumniig taltsuulsan gh met luivar ihtei utaggui songuuli bolloo.
2017/06/28 59.153.114.230
Халх
Тасаралтгүй барьж байгаа тул Баруун Аймгуудаас Ерөнхийлөгч гарч байна гээд наад Үндсэн хуулиндаа бичвэл таарна
2017/06/28 202.9.41.243
ЗОЧИН
ӨӨР ХҮМҮҮСИЙГ СОНГОХ ЫГ НИЙГМЭЭС ШААРДАЖ БАЙНА. АМАРЖАЛГАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНАА
2017/06/28 202.70.34.98
Кк
Энхболдыг газрын наймаачин хужаа цустай л гэхийн. Дэргэд нь жинхэнэ улсынхаа хамаг өөдтэй юмтай газрыг хужаа нарт худалдсан хүн женко. Бүгдийг хагаралдуулж балалдаг ажил явуулдгүй гар женко шүүдээ
2017/06/28 202.9.43.238
зочин
ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛМААР БАЙНАА. ЭНЭ 2-ООС ОГТ ӨӨР ХҮМҮҮСИЙГ ХҮСЧ БАЙНА.АН-ААС АМАРЖАРГАЛ, МАН-ААС ХҮРЭЛСҮХ,ЭСВЭЛ НЯМДОРЖ,МАНХ-ААС НАРАНГЭРЭЛ ГУЙАГ ОРОЛЦУУЛААД ӨГӨӨЧ.
2017/06/28 202.179.16.140
Taarsan yumnuud
Ene hoyor ylgaagui huurnuud. Dahin songuuli boloh ysto
2017/06/28 202.9.42.129
ард түмэн
ДАХИН СОНГУУЛЬД манан навс ялагдана
2017/06/28 182.160.36.111
irgen
Ene 2 nuhur neree tataad dahin songuuli yavuulah heregtei. Mungund hemnelttei.
2017/06/28 150.129.140.168
Оргоо
Яаж ч бодсон дахин шинээр нэр дэвшуулээд сонгууль хийх нь маш зов сонголт шуу! Энэ 3 ыг ард тумэн дугнэлээ. Одоо болно! Дахин сонгууль!!!!!
2017/06/28 43.242.243.177
уянга
энхбаяр амаржаргал нямдорж гурав өрсөлдөх ёстой боллоо. элбэгдорж м.энхболд хоёр чяцга царайлна. эсвэл наадмаар далимдуулж сая ганбааг луйварддаг шиг луйвардаж элбэгдорж энхболдоо гаргаж хулхидна.
2017/06/28 182.160.35.114
mongol huu
bi law tsagaan sanal ogno omno ni ch tegsen
2017/06/28 43.242.242.52
Зочин
Нээрээ дахивал ч зүгээр юм уу , Шинээр өөр хүн гарна , Арай жаахан ёс зүйтэй бохир биш бх болов уу л гэж горьдох, Сая ч арай л дэндүү монголгүй хүнээ байсан жудаггүй блаа шүү ,
2017/06/28 150.129.141.13
Зочин
Одоо хөзөрийн тамга Энхбаярын гарт шилжиж бгаа гэнээ , Энхбаяр тоглох юм бна , Улс төр өө гэж ,,,,, гэж ярилцахыг сонсов ,
2017/06/28 150.129.141.13
NT
Газар идсэн Энхболд өтлөмхий, цатгалан, лазан харагдаж байна... Олуулаа идсэн Баттулга өнгөлөг хүчирхэг харагдаж байна .. ккк... Идэхийг хүссэн Ганбаатар өлөн, хоосон харагддаг... ккк...
2017/06/28 202.179.31.98
Кк
Дахин санал хураалтанд очихгүй бж дахин сонгууль болгомоор бн. Дахивал энхбаяр нямдорж амаржаргал 3 чангахан өрсөлдөх яриа бн. Женког илүүрхсэн чинь гадныхан хөрөнгө оруулалтаа татахаар боллоо яанаа
2017/06/28 202.9.43.238