Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг долоодугаар сарын 9-нд зохион байгуулахаар тов зарлаад байна. Үүнтэй холбогдуулан АН-аас Сонгуулийн Ерөнхий Хороонд шаардлага хүргүүлжээ.
Уг шаардлагад СЕХ-оос гаргасан дахин санал хураалт нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй талаар дурджээ. Мөн сонгуулийн төв байгуулалга хоёр дахь санал хураалтыг санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохион байгуулах заалттай ч иргэд сонгогдчын амралтын өдөр, үндэсний их баяр наадам, аймаг, нийслэл бүх нийтээрээ тэмдэгдлэн өнгөрүүлдэг өдөр болох 2017 оны долоодугаар сарын 9-нд давхцуулан санал хураалт явуулах зохицуулалт, эрх байхгүй болохыг тусгасан байна.
Иймд сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг ажлын өдөр буюу 2017 оны долоодугаар сарын 6-ны өдрийн Пүрэв гарагт зохион байгуулахыг шаарджээ.