2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүнг СЕХ-ноос танилцуулж, улмаар нэг дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул долдугаар сарын 09-нд дахин санал хураалт явуулахаар болсныг зарласан. Дахин санал хураалт Х.Баттулга, М.Энхболд нарын дунд болно.
Харин үүнийг МАХН-ын удирдлагууд болон тус намын нэр дэвшигч С.Ганбаатар хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэвлэлийн хурлаар дамжуулан, олон нийтэд мэдэгдээд байгаа юм. Тэд сонгууль будлиантай болсон гэж үзэн СЕХ-г татан буулгах шаардлага хүргүүлээд буй.
Тэгвэл үргэлжлүүлэн сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар МАН-аас 16.30 цагт Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн хуралд дахин санал хураалтад оролцохоор тунаж үлдсэн нэр дэвшигч М.Энхболд оролцох юм байна.
Мөн үүний дараа буюу 17.00 цагт АН-ын удирдлагууд болон нэр дэвшигч Х.Баттулга Төрийн ордны А танхимд мэдээлэл хийхээр болжээ.
АН, МАН-ын зүгээс мэдээлэл хийнэ
2017-06-27 16:27:11