8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Ганбаатар: Тэдэнд мөнгө, надад Монголын ард түмэн байна

2017-06-27 15:58:00

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар болон намын нөхөд нь мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн С.Ганбаатар, намын дэд дарга Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж болон сонгуулийн штабынхан оролцлоо. МАХН-ын зүгээс “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл боллоо. Бид цаашид СЕХ-той тууштай тэмцэх болно" гэв.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар: Тэдэнд мөнгө, надад Монголын ард түмэн байна

СЕХ 35000 амьгүй албатуудыг шинээр бий болгосон. Монголын ард түмэн ардчиллаа аврахын төлөө үүнтэй эвлэрч болохгүй. Бидэнд баримтаар нотолсон олон жишээ байна. Олон жил даварч байна. Бид тэмцлийн замаасаа ухрахгүй. СЕХ шударга ажилладаг болтол нь тууштай зүтгэнэ. Биднийг дэмжсэн сонгогч түмэн олондоо баярлалаа. Энэ бол зөвхөн Ганбаатарын сонгууль байсангүй.Бид үндсэндээ ялсан.  Бид хамгийн цэврээр өрсөлдсөн. Ажилгүйдэл, ядуурал яагаад үүссэн бэ хэрхэн үүнийг даван туулах вэ гэдгийг ярьсан. Тэрнээс цусны асуудал, гэр бүлийн талаар нэг ч үг дуугараагүй. Хамгийн гол нь энэ удаагийн сонгуульд МАНАН дотроосоо нурж байгааг харууллаа. Тэдэнд анхааруулга өгсөн сонгууль боллоо. 420 гаруй мянган сонгогчдодоо баярлалаа.Тэдэнд мөнгө байна. Надад Монголын ард түмэн байна” хэмээн хэллээ.

Ц.Шаравдорж: Сонгуулийн дүнг хүчингүй болгож дахин санал хураалт явуулахыг шаардаж байна

Сонгуулийг хараат бусаар зохион байгуулах ёстой Сонгуулийн ерөнхий хороо эрх баригчийн талд илт үйлчилж МАНАН-ын талд хууль бус шийдвэр гаргахаар ажиллаа.
СЕХ нь УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулсан хууль бус үйлдлийг удаа дараа гаргалаа. Ерөнхийлөгчийн сонгуулийг гадны олон орны ажиглагчид ажиглаж байсан. Гэтэл Монгол улсын нэр төрийг шившигтэйгээр унагаж, Монголын ардчиллыг гутааж байна. СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн та шөнийн 24 цагт мэдээллэхдээ нийт сонгогчдын тоог 1.327.634 гэсэн. Гэтэл эцсийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгад 517.478 хүн, Монгол ардын намаас нэр дэвшигч М.Энхболдод 411.748 хүн, Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшигч С.Ганбаатарт 409.899 санал авсан гэж мэдээллээ. Ингэснээр нийт 39 мянга гаруй санал нэмэгдэж, саналын зөрүү гарч байгаа нь МАНАН-ын нэр дэвшигчдэд ашигтайгаар гаргасан гэж харж байна.
Саналын зөрүүг харуулсан энэ тоо баримт бол Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулах хангалттай баримт тул уг сонгуулийн дүнг хүчингүй болгож дахин санал хураалт явуулахыг шаардаж байна. Сонгуулийн ерөнхий хороо нь дахин санал хураалтын хугацааг долдугаар сарын 9-нд гэж товлон, яаран сандран мэдэгдсэн нь сонгуулийн луйвраа хурдан түргэн нуух гэсэн арчаагүй алхам гэж үзэж байна хэмээн мэдээлэл хийлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bolormaa.sxd-n irgen
songuuliig xvchingvi bolgox xeregtei.2 xulgaichiig mongoloos zailuul...
2017/06/28 59.153.87.51
Зочин
Монголчууд Мүүн биш гэдгийг ухаар сэр Ганбаа минь
2017/06/28 202.21.125.182
Зочин
чанга орилж ярьсан хүн эх оронч болчихдог юмуу уучилаарай Ганбаа минь одоо зүгээр популизмаа хийгээл чарлаал явж бай та төрийн тэргүүн болох хугацаа арай болоогүй шүү бүү эндүүр бүү сагсуур
2017/06/28 202.21.125.182
ИРГЭН
ГАМБААГ СОНГОСОН БОЛ ОДООГИЙН ХЭВТЭЖ БУЙ МОНГОЛ ЯДАЖ ӨНДИЙХ БАЙСАН ЮМ!
2017/06/27 112.72.11.110
CH Amarbaatar
gehdee battulgiig bi vgvisgehgviee
2017/06/27 103.23.51.4
CH Amarbaatar
Ganbaatar uul n ene turiin idee beerig shahaj gargah tsoriin gants hvndee ene mongol vnendee vher yumaaa sda
2017/06/27 103.23.51.4
зочин
100/хувь дэмжиж байна зов унэн зов байна ман ан шиг л биш шуу !!!!!
2017/06/27 103.26.193.192
Zochin
Ganbaatart sanalaa uguugui hun olon bna shtee
2017/06/27 122.201.21.213
Irgen
10000 sanal iluu avchihaad yavj baisnaa genet l luivarduulsan daa.
2017/06/27 103.229.123.113
Irgen
Unen shuu. Chi 2-oor baaraggui garsan.
2017/06/27 103.229.123.113
Zocnin
Myyn aavaasaa ahiaad mongo avaad ir dee
2017/06/27 202.179.4.250
Зочин
Унасан хүн ууртай.
2017/06/27 150.129.143.218
vnen dee
vnen shuu 12 tsagaas hoish genet 10000 saniin ilvv ybj bgaad luibarduulsan daa..
2017/06/27 103.212.119.61
чимэг-очир
чимэг-очир
2017/06/27 202.21.98.34
Mongol
Ganbaataraa chi yalsan,
2017/06/27 202.21.106.169
зочин
БаянӨлгий,Увс,Ховдын ажиглагч нарыгаа нэг фэншүүдээд хаяачээ,за за Гамбаа өөрөө хулхи гар
2017/06/27 103.212.117.149
khumuus
temtseed bai luivarchidtai
2017/06/27 183.177.98.182
ཧགརང
Saihan bailaa
2017/06/27 123.151.152.151