8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуулийн өдөр согтуу 21 жолоочийг илрүүлжээ

2017-06-27 15:29:13

Ерөнхийлөгчийн  сонгууль өчигдөр орон даяар явагдаж бүх нийтийн амралтын өдөр болгосон билээ. Эл өдөр согтууруулах ундаа зарж борлуулах, мөн түүгээр үйлчлэхийг хориглосон өдөр байдаг юм. Тэгвэл архи зарахгүй өдрөөр архи олж уусан жолооч нарыг Замын цагдаагийн газраас илрүүлжээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 21 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл