
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн гараад байгаа билээ. санал хураалтын дүнг СЕХ-ноос танилцуулахад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411748 санал 30.32 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517478 санал 38.11 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409899 санал 30.19 хувийн санал авсан. Тиймээс дахин санал хураалт явуулах шийдвэр гараад байгаа билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн саналын талаар ийнхүү жиргэсэн байна.




