8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдүүд шингэрүүлсэн хий үнэрлэж байгаад баригджээ

2017-06-27 14:17:00

Өчигдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрны гадаа хүүхдүүд ахуйн хий үнэрлээд байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Тус мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийнхэн очиж шалгаж, үйлдлийг таслан зогсоосон байна. Хэргийн газар  тус дүүрэгт оршин суух 15 настай Х, Хан-Уул дүүрэгт оршин суух 16 настай Я, Ө, 14 настай У нар шингэрүүлсэн хий үнэрлэж байжээ. Тэд дэлгүүрээс хоёр газ худалдаж аваад дуусгасан гэдгээ цагдаа нарт хэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл