8o
Улаанбаатар хот
mobile menu

60 тэрбумын бичлэг М.Энхболдын нэр хүндийг "шороо"-той хутгав уу

2017-06-27 12:57:00

Монголчууд бид сүүлийн 2 жилийн хугацаанд төр түшилцэх эрхэм гишүүд болон төрийн тэргүүнээ сонгох чухал хариуцлагатай сонгуулийг өглөө. Одоогоос яг жилийн өмнө 2016 оны УИХ-ын ээлжит сонгууль болж, МАН үнэмлэхүй ялалт буюу УИХ-д 65 суудал авч байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд МАН Засгийн эрхийг гартаа аваад татвар нэмсэн, тэтгэвэрт гаргах насыг нэмэгдүүлсэн, хүүхдийн мөнгийг хассан гээд амласан амлалтаасаа ухарсан. Дайны хажуугаар дажин гэгчээр МАН-ын удирлагуудтай холбоотой 60 тэрбумын бичлэг цацагдаж, олон нийтийн дунд МАН-ын нэр хүнд огцом унасан. Тодруулбал,60 тэрбумын бичлэг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн М.Энхболдын нэр хүндийг шороотой хутгалаа. Гурван нэр дэвшигчээс сонгуулийн ажилд хамгийн их мөнгө цацаж, 21 аймаг руу нисдэг тэргээр нисэж, урлаг соёл, олны танил нэр хүндтэй хүмүүсээр сонгуулийн сурталчилгаагаа хийлгэсэн М.Энхболд сонгуульд сүүл мушгихаа шахав. Өчигдөр шөнө 22.00 цагаас эхлэн сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулж эхэлсэн цагаас эхлэн АН-аас нэр дэвшигч Х.Баттулга гарааны зурхайгаас гарахдаа манлайлж, араас нь МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нэхэж эхэлсэн. Харин МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд санал хураалт эхэлсэн цагаас эхлэн сүүл мушгиж байсан. Гэвч эцсийн дүн гарахад  Х.Баттулга 517151, М.Энхболд 411154, С.Ганбаатар 409767 иргэний санал авав. 


Санал хураалтын дүнгээс харахад 23.00 байдлаар Х.Баттулга бусад нэр дэвшигчээсээ 100 гаруй мянган хүний саналаар илүүрхэж байсан бол  С.Ганбаатар нэр дэвшигч М.Энхболдоос 10 гаруй мянган хүний саналаар илүү байсан. Гэвч хэдхэн цагийн дотор хоёр нэр дэвшигчийн санал тэнцэж ирсэн бөгөөд эцсийн мөчид мянга гаруйхан саналын зөрүүгээр хоёрдугаар байрыг М.Энхболдод алдлаа. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар урдьчилсан дүнгээр Архангай, Орхон, Дархан-Уул зэрэг 10 аймагт ялалт байгуулсан хэдий эцсийн дүндээ ялагдал хүлээв. Энэхүү үйл явцыг МАХН-ын эсэргүүцэж,  Сонгуулийн Ерөнхий хороо алслагдсан баг, сумаас мэдээлэл ирэхгүй байна гэх нэрийн дор луйвар хийж байна хэмээн өнгөрсөн шөнө мэдээлэл хийв. 


Ингээд дахин санал хураалт МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын дунд явагдахаар болов. Дахин санал хураалт явагдахад С.Ганбаатарт саналаа өгсөн иргэд  Х.Баттулгад санал өгөх магадлал маш өндөр байна. Учир нь М.Энхболдын нэр хүнд рейтэнг маш муу байна. Сонгууль эхэлсэн цагаас эхлэн өнгөтэй, мөнгөтэй, нэр хүндтэй  байсан М.Энхболд мэтгэлцээн болон, 60 тэрбумын бичлэгний талаар хэлсэн хариулт сонгогчдын санал хураалтад маш их нөлөөлсөн. Анх 60 тэрбум төгрөгний бичлэг цацагдаж эхлэхэд тус бичлэгт нэр холбогдсон Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй 60 тэрбумын бичлэгийг хүлээн зөвшөөрсөн. Ц.Сандуй тус бичлэгний талаар хэлэхдээ “Хоёр жилийн өмнө Нийслэлийн МАН стартеги тактикаа ярих хуралдаан хийсэн.Тэр үеийн бичлэг алдагдсан байна. Тус бичлэгийг хэн гадагш нь задруулсаныг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” хэмээн хэлж байсан. 

Ц.Сандуй 60 тэрбумын бичлэгийг хүлээн зөвшөөрсөн бичлэг 

Гэтэл М.Энхболд дарга Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлзээний үеэр “60 тэрбумын бичлэг гурван сонгууль дамжин яригдлаа. Энэ бичлэг бол эвлүүлэг” хэмээн ард түмний өмнө хариуцлагатайгаар мэдэгдсэн. Ингэж ард түмнийг хуурч мэхлэж, эвлүүлэг хэмээн хариуллаа. Үнэн хэрэгтээ тус бичлэг эвлүүлэг биш гэдгийг М.Энхболдтой хамт байсан Ц.Сандуй батлан хэлж, хэн тараасныг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэснийг дээр дурьдсан билээ. Гэтэл М.Энхболд дарга мэнчийж улайрч, мэнэрч зүтгэсээр Ерөнхийлөгч болохоор тэмцэж байна. 60 тэрбумын бичлэг үнэн бодьтой байхад М.Энхболд дарга Ерөнхийлөгч болно гэдэг юу л бол......
 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Songogchid
Dahin sanal huraalt neg l sejigtei! Ner devshigchid anhnaasaa Bulgaitai nuhud bsan. 60 ter bum,50.000 Von,ter bumaar ni mungu zuudug...? Daraagiin ner devshigchid ner tsever Irgen baih boltugai!
2017/06/28 66.181.187.217
БИ
М.Энхболд би бизнес хийдэггүй, манай гэр бүл бизнес хийдэггүй гэх юм тэгээд ямар мөнгөөр ийм баян болдог юм бэ сугалаа хожсону яасан юм хүүхдүүд нь гэж тэнгэрээр зугаалсан, брэнд болсон, хурим нь гэж
2017/06/28 59.153.113.204
Man luiwariinn nam
Bidniig l doromjolj b daa
2017/06/28 202.179.25.239
ардыг бүү бас
60 тэрбумыг ардууд ойлгосон. ТЭНД ямарч эвлүүлэг байхгүй гэдгийг ч сайн ойлгосон. Ардууд сайн нам гэдэг ойлголт байхгүй гэдгийг ч баталсан. МАН ынхан ЭНХБОЛДыг бүгд дэмжиж байна гэсэн яасан бэ?
2017/06/27 66.181.186.224
сандуй
элбэгдорж мяо овогт энхболд хоёр зайлаач ээ
2017/06/27 182.160.38.35
зочин
Түрүүний сонгуульд дэвшүүлсэн амлалтуудаасаа буцсан,7 төрлийн татвар нэмсэн,хүүхдийн мөнгийг хассан Энхболдын багийг дэмжих арга үнэхээр алга бна шүү дээ,тэр бичлэг бол туслах дүр
2017/06/27 103.212.117.149
Зочин
Амташсан аргаа 13 гэж одоо зогсоое болоо
2017/06/27 66.181.160.62
Зочин
Ман-ын намзх ч билүү үл бүтэх хачин гарууд Энхболдыгоо өвдөг шороодуулав.
2017/06/27 202.179.24.179
sos
нийслэлийн Сандуй. Мал эмнэлэг. үржлийн газрын дарга Ганхуяг нарын үл бүтэх нөхөд гай болж байгаа юм...
2017/06/27 66.181.185.123
саруул
нэрээ татмаар юм тэгвэл_______?
2017/06/27 202.131.244.117
Егехгуй
Одоо санал егех хун олдохгуй
2017/06/27 27.123.212.131