СЕХ-ноос дөнгөж сая ээлжит мэдээллээ хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "1,357,788 сонгогч буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон. Сонгуулийн дүнгийн талаар авч хэлэлцлээ. Хамгийн сүүлийн хэсгийн дүн өнөөдөр өглөө 09.00 цагт ирсэн. Говь-Алтай аймгийн Цогт суманд Юнителийн сүлжээг тасалсан хэрэг цагдаагийн байгууллагын шалгалтаар илэрсэн байна. Мөн санал хураалтын дүнг СЕХ-ноос танилцуулахад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411748 санал 30.32 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517478 санал 38.11 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409899 санал 30.19 хувийн санал авсан байна.
Үүнээс гадна дахин санал хуралтыг ирэх сарын сарын 9-ны өдөр явуулахаар болсон бөгөөд 7.2 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Үүнийг Засгийн газраас гаргуулах ёстой гэж шийдвэрлээд байна.